Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 50
5.4.Шийдвэрийг үндэслэн байгууллагын хангалтын асуудал
хариуцсан нэгж тугийг засварлах буюу шинээр оёх ажлыг хариуцан гүйцэтгэнэ. Тугийг засварт өгөх, хүлээн авахдаа үзлэгийн дэвтэрт тэмдэглэл хөтөлнө.
5.5.Хуучин тугийг товч түүхийн хамт байгууллагын архивын
асуудал хариуцсан нэгжид шилжүүлнэ.
5.6.Туганд толбо, үрчлээ үүсэж бохирдсон тохиолдолд цэвэрлэх
ажлыг тугийг хадгалах, арчлах асуудлыг хариуцсан алба хаагч хариуцан гүйцэтгэж, дүнг үзлэгийн дэвтэрт тэмдэглэн Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд даргад илтгэнэ.
Зургаа.Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ
тэмдгийн тодорхойлолт, загвар
6.1.Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдэг (цаашид
“бэлгэ тэмдэг” гэх) нь түүний сүр хүч, цог хийморийн илэрхийлэл мөн.
6.2.Бэлгэ тэмдэг нь бүхэлдээ алтан шар өнгөтэй байх бөгөөд
түүний төв дунд төр, улсаа дээдлэн хүндэтгэхийн бэлгэдэл Төрийн их цагаан тугийг монгол үндэстний эрхэмлэдэг хадган цэнхэр дэвсгэр дээр дүрсэлсэн байна. Төрийн их цагаан тугийн гурван талд төр, засгийн дээд байгууллага, хамгаалуулагчийн аюулгүй байдлыг сахин хамгаалах утгыг илэрхийлж хүчит их гурван алтан сум, бамбай дүрсэлж “ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТ” гэсэн үгийг товойлгон бичнэ. Эртний монголчуудын сүр сүлд их цагаан туг, хүчит их алтан сум, бамбай нь эзэн Чингисийн өмөг түшиг хишигтэн цэргийн уламжлалыг хадгалсан түүхэн утга агуулгыг давхар илэрхийлнэ. Бэлгэ тэмдгийг тойруулан ашид мөнх мандан бадрахын өлзийт бэлгэдэл дөрвөн зүг, найман зовхист цацрах нарыг дүрслэнэ.
Долоо.Бэлгэ тэмдгийг үйлдэх, хэрэглэх
7.1.Бэлгэ тэмдгийг загварын дагуу гоёмсог, үзэмжтэй үйлдэж,
Төрийн тусгай хамгаалалтын газрын төв байранд, гаднаас орж ирэхэд нүдэнд харагдахуйц газар байнга байрлуулна.
7.2.Бэлгэ тэмдгийг загварын дагуу үйлдэж Төрийн тусгай
хамгаалалтын газрын албан тасалгаанд байрлуулж болно.
7.3.Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч даавуун дээр
утсаар өнгө ялган үйлдсэн бэлгэ тэмдгийг дүрэмт хувцасны зүүн ханцуйны дээд хэсэгт хадаж хэрэглэнэ.
7.4.Бэлгэ тэмдгийг тус байгууллагын хаяг, хэвлэмэл хуудас,
албаны бусад баримт бичиг, эд зүйл, алба хаагчийн үнэмлэх, нэрийн хуудас, хамгаалалтын болон тусгай зориулалтын автотээврийн хэрэгсэл, бэлэг дурсгалын зүйл дээр дүрслэн хэрэглэж болно.