Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 31
(1229)
— 2395 —

Журам батлах тухай № 150

4. кино зохиолч;

5. гол дүрийн жүжигчин;

6. туслах жүжигчдийн 3 хүртэлх ;

7. хөгжмийн зохиолч (үндсэн);

8. кино үйлдвэрлэлийн зохион бүтээгч;

9. хувцасны загвар зохион бүтээгч;

10. редактор; 11. нүүр будалт, хувиргалтын уран бүтээлч; 12. дууны найруулагч; 13. продакшн менежер буюу зургийн дарга; 14. пост продакшн эсхүл график эффектийн удирдагч.

10. Киноны эцсийн хувилбарыг монгол хэлээр бэлтгэсэн, дуу оруулсан

0-2

11. Энэ шалгуурын 9-д заасан уран бүтээлчдээс бусад уран бүтээлийн багийн гишүүдийн 50 буюу түүнээс дээш хувь Монгол Улсын иргэн бол

0-4

---o0o---

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2022 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 150 хот

Журам батлах тухай

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3

дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Төрийн тусгай хамгаалалтын газрын туг, бэлгэ тэмдгийн загвар,

хэрэглэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай

хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын 2022 оны 150 дугаар

тогтоолын хавсралт

ТӨРИЙН ТУСГАЙ ХАМГААЛАЛТЫН ГАЗРЫН ТУГ, БЭЛГЭ ТЭМДГИЙН ЗАГВАР, ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн тусгай хамгаалалтын газрын тугийг үйлдэх, залах,

байрлуулах, хадгалах, хамгаалах, зөөвөрлөх болон Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдгийг үйлдэх, байрлуулах, хэрэглэхэд энэ журмыг мөрдөнө.

Хоёр.Төрийн тусгай хамгаалалтын газрын тугийн

тодорхойлолт, загвар

2.1.Туг нь нийт бие бүрэлдэхүүний золбоо хийморийн бэлгэдэл

мөн.

2.2.Төрийн тусгай хамгаалалтын газрын туг (цаашид “туг” гэх) нь

сүлд, далбаа, ишнээс бүрдэнэ:

2.2.1.Тугийн сүлд нь гилбэр, орой, залаа, бүчтэй байна.

Гилбэрийг 25 см урттай гангаар хийнэ. Орой нь бад цэцгэн хөлтрөгтэй, зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 15 см голчтой дээвэр, 81 сүвэгч бүхий 2 см өргөн хүрээтэй монгол гэрийн хэлбэртэй байна. Залааг цагаан, шарга болон хар зүсмийн азарганы 25 см урттай хөхөл дэлээр 4 хар, 4 цагаан байхаар алаглуулж хийнэ. Дөрвөн бүч болон бүслүүрийг цагаан өнгийн савхиар хийж цэнхэрээр хүрээлэн 90 хэмийн өнцөгтэй хэл гарган хийж, залааны гадуур унжуулан хооронд нь холбож уулзвар дээр нь зэвэрдэггүй төмөрлөгөөр бүрсэн 2 см голчтой дөрвөн толийг бэхэлнэ. Гилбэр, оройг онгиор холбож, тугийн ишинд бэхэлнэ;

2.2.2.Далбааг 15х100 см-ийн харьцаатай улаан хүрэн

өнгийн хамба хилэн даавуугаар хийж, давхарлаж оёно. Далбаа нь дээд, баруун, доод талаараа шар цацагтай, далбааг ишинд уях дөрвөн бүчтэй байна. Далбааны голд Төрийн тусгай хамгаалалтын газрын бэлгэ тэмдгийг байрлуулж, хоёр талаар нь “Төрийн тусгай хамгаалалтын алба” гэсэн үгийг уйгаржин монгол бичгээр бичиж, алтлаг шар өнгийн торгомсог эдээр оёно;

2.2.3.Тугийн ишинд хос цацраг бүхий алтан шар манжлага

уягдана. Тугийн ишийг 3,5 см-ийн голчтой 250 см урт хус модоор хийж, улаан хүрэн өнгөөр будна.

2.3.Тугийн гэрийг 220х50 см-ийн харьцаатай улаан хүрэн өнгийн

торгомсог эдээр оёж хийнэ. Гэрийг бөхлөхөд зориулсан, хавж тогтоосон бүчтэй байна. Тугийг аяны байдалд авч явахад зориулагдсан тусгай хайрцагтай байх ба хоргонд байрлуулахад ашиглах богино иштэй байж болно.

Гурав.Тугийг залах

3.1.Тугийг дараах тохиолдолд хүндэтгэлтэйгээр зална:

3.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын

дарга, Ерөнхий сайд Төрийн тусгай хамгаалалтын газрын төв байранд ирэх үед;

3.1.2.Цэргийн ёслолын жагсаалд Төрийн тусгай

хамгаалалтын бие бүрэлдэхүүн оролцох үед;

3.1.3.Төрийн тусгай хамгаалалтын газрын ойн баяр

тэмдэглэх үед;

3.1.4.Төрийн тусгай хамгаалалтын газрын бие

бүрэлдэхүүний жагсаалын нэгдсэн үзлэг хийх үед;

3.1.5.Төрийн тусгай хамгаалалтын газрын оны тэргүүний

нэгж болон албан хаагчийг дэлгээ тугийн өмнө зургаа авахуулах үед;

3.1.6.Ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд тугийг залах

шаардлагатай гэж үзэж байгууллагын даргын шийдвэр гарсан тохиолдолд.

3.2.Тугийг залах, хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд авч явахад

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар туг залагч, тугч, туг хамгаалагч, тугийн салааг томилно.

3.3.Туг хамгаалах тугийн салааны бүрэлдэхүүний тоог тухай

бүрд шийдвэрлэнэ. Тугийн салааны алба хаагчдад галт зэвсэг олгох, хураан авах ажлыг байгууллагын даргын тушаалаар томилогдсон албан тушаалтан хариуцна.

3.4. Тугийг залж гаргах, жагсаалд байрлуулах, буцааж оруулахдаа

Монгол Улсын Цэргийн нийтлэг дүрмүүдийн “Цэргийн жагсаалын дүрэм”-ийн холбогдох заалтыг удирдлага болгоно.

3.5.Гамшгийн болон байршил солих үед тугийг Төрийн тусгай

хамгаалалтын газрын даргын тушаалаар заасан газар, хугацаанд шилжүүлэн байрлуулна.

Дөрөв.Тугийг хадгалах, хамгаалах

4.1.Тугийг дараах байдлаар хадгална:

4.1.1.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төв

байранд тусгайлан тоноглосон тасалгаа (шилэн хорго)-нд хүндэтгэлтэйгээр залж байнга хадгална;

4.1.2.Төрийн тусгай хамгаалалтын байгууллагын төв

байрнаас өөр газарт түр байрлуулах тохиолдолд тухайн газарт тусгайлан бэлтгэсэн байранд байрлуулна.

4.2.Тугийг хадгалах, арчлах асуудлыг хариуцсан албан хаагчийг

Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар томилж, хадгалах, арчлах асуудалд Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга хяналт тавина.

4.3.Туганд улиралд 1 удаа үзлэг хийж, одон, гилбэр, орой, залаа,

бүч, иш, гэрний бүрэн бүтэн байдлыг шалгаж, хадгалалт, хамгаалалттай холбоотой илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээ авч, энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын газрын даргад илтгэх хуудсаар танилцуулна.

4.4.Энэ журмын 4.3-т заасан үзлэгийг хариуцсан алба хаагч, нууц

хамгаалах ажилтныг байлцуулан хийж, үзлэг хийсэн он, сар, өдөр, илэрсэн зөрчил, дутагдал, түүнийг арилгах талаар авсан арга хэмжээний талаар үзлэгийн дэвтэрт тэмдэглэл үйлдэнэ.

4.5.Туг байрлуулах тасалгаа (шилэн хорго)-г дохиолол, камерын

системээр тоноглох бөгөөд харуул хамгаалалтын асуудал хариуцсан нэгжийн хяналтад байна.

4.6.Туг норсон буюу чийг авсан тохиолдолд төв байрны гадна

талд нар тусаагүй газарт, эсхүл байран дотор хатаана. Энэ тохиолдолд туг хамгаалагчаар хамгаалуулна.

4.7.Тугийг төв байрнаас өөр газарт залах, түр байрлуулах

тохиолдолд зориулалтын гэрэнд хийж, туг зөөвөрлөх тээврийн хэрэгсэл гаргана.

4.8.Туг залах, зөөвөрлөх, буцаан байрлуулах үед дэд дарга буюу

түүний томилсон алба хаагч, тугийг хадгалах, арчлах асуудлыг хариуцсан алба хаагчийн хамт үзлэг хийж хүлээлцэнэ.

Тав.Туг хүлээлгэн өгөх, шинээр оёх, засварлах

5.1.Гэмтэл ихтэй буюу удаан хугацаагаар хадгалснаас хэврэгшин

сэмэрч гэмтсэн, засаж сэлбэх бололцоогүй болсон тугийг солино.

5.2.Тугийг шинээр оёх буюу засварлах шийдвэр гаргахдаа Төрийн

тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар томилогдсон комисс, тугийг хадгалах, арчлах асуудлыг хариуцсан албан хаагчийг байлцуулан туганд үзлэг хийнэ. Комисс нь тугийн гэмтэл, түүний үүссэн шалтгаан нөхцөл, шинээр оёх буюу засварлах тухай дүгнэлт гаргана.

5.3.Тугийг шинээр оёх буюу засварлах тухай шийдвэрийг Төрийн

тусгай хамгаалалтын газрын дарга гаргана.

Төрийн мэдээлэл · 2022 · № 31 (1229)2395–2398-р хуудас