Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1225)
— 2086 —

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай № 30

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 03-ны өдөр Дугаар 30 хот

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн

хэрэгжилтийг хангах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн суурь болон төрөлжсөн

мэдээллийн сан үүсгэж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун- Эрдэнэ/-т даалгасугай.

2.Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах

тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш иргэн анх удаа иргэний үнэмлэх авах, 25, 45 нас хүрсэн иргэн иргэний үнэмлэхээ солиулах, эсхүл иргэн иргэний үнэмлэхээ солиулахаар хүсэлт гаргасан, эсхүл иргэний үнэмлэхээ гээсэн, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд хуульд нийцүүлэн иргэний үнэмлэхийг олгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулах бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө олгосон иргэний үнэмлэх хүчинтэй хэвээр байна.

3.Энэ тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт,

өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 27, 2087-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 27 (1225)2086–2087-р хуудас