Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(756)
— 2279 —

Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай № 70

3. Хүний хөгжил сангаас хүүхдийн мөнгө олгосон ажлын дүнг 2013 оны 1 дүгээр сарын 25-ны дотор Засгийн газарт танилцуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 29-ны өдөр Дугаар 70 хот Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам батлах тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хууль, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хүний хөгжил сангаас хүүхдэд мөнгө олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлээр баталсан журмын дагуу зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
ХҮНИЙ ХӨГЖИЛ САНГААС ХҮҮХДЭД МӨНГӨ ОЛГОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. 0-18 хүртэлх насны хүүхдэд Хүний хөгжил сангаас бэлэн мөнгө (цаашид “хүүхдийн мөнгө” гэх) олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

Засгийн газрын 2012 оны 70 дугаар тогтоолын хавсралт

Төрийн мэдээлэл · 2012 · № 39 (756)2279-р хуудас