Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 39
(756)
— 2278 —

Хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулах тухай № 49

4 дүгээр зүйлийн “-Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс;” гэснийг “-Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс;” гэж, “-Хүүхдийн төлөө хэлтэс;” гэснийг “-Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс;” гэж, “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 68 дугаар тогтоолын 5 дугаар зүйлийн “22. Халамжийн үйлчилгээний газар” гэснийг “22. Нийгмийн халамж, үйлчилгээний газар” гэж, “25. Хүүхдийн төлөө газар” гэснийг “25. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ

2012 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 22-ны өдөр Дугаар 49 хот Хүүхдийн мөнгө олгох ажлыг зохион байгуулах тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.3, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4.2, Улсын Их Хурлын 2012 оны 31 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүний хөгжил сангаас Монгол Улсын 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүүхдийн мөнгө олгох болсонтой холбогдуулан 10 дугаар сарын сүүлийн арав хоногт багтаан хүүхдийн мөнгө олгохоор бэлтгэл ажлыг зохион байгуулахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

2. Хүүхдийн мөнгийг 2012 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгоход шаардагдах хөрөнгийг тухай бүрт нь санхүүжүүлэх болон хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд зохион байгуулахтай холбогдуулан маягт хэвлэх, сургалт, сурталчилгаа хийх, программ хангамж боловсруулах зардалд зориулан 154.8 (нэг зуун тавин дөрвөн сая найман зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2012 · № 39 (756)2278-р хуудас