Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1221)
— 1719 —

Журам батлах тухай № 402

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар Улаанбаатар сарын 31-ний өдөр Дугаар 402 хот

Журам батлах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 44.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаа,

тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлын нийтлэг жишиг, зарцуулах, тайлагнах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тогтоолыг 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ

Засгийн газрын 2021 оны

402 дугаар тогтоолын хавсралт

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА, ТЭДГЭЭРИЙГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА
ХЭМЖЭЭНИЙ ЗАРДЛЫН НИЙТЛЭГ ЖИШИГ,
ЗАРЦУУЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг зүйл

1.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

(цаашид “Хурал” гэх)-ын төлөөлөгчийн хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээний зардлыг төлөвлөх, санхүүжүүлэх, зарцуулах, тайлагнах, түүнд хяналт тавихтай холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Хурлын болон төлөөлөгчийн тухайн жилд хэрэгжүүлэх үйл

ажиллагаа, тэдгээрийг чадавхжуулах арга хэмжээг Хурлын байгууллагын стратеги, тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд, зардлыг Хурлын тухайн жилийн төсвийн төсөлд тусгаж, зардлыг санхүүжүүлэх болон

Төрийн мэдээлэл · 2022 · № 23 (1221)1719-р хуудас