Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1221)
— 1712 —

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 24

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 26-ны өдөр Дугаар 24 хот

Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд

өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь

хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Хөгжлийн банкны асуудлаарх Улсын Их Хурлын

хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурал дахь цөөнхийн төлөөллөөс Улсын Их Хурлын гишүүн Дашдондогийн Ганбатыг нэмсүгэй.

2.Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

Төрийн мэдээлэл · 2022 · № 23 (1221)1712-р хуудас