Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(1221)
— 1708 —

Хянан шалгах түр хороо байгуулах тухай № 21

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 05 дугаар Улаанбаатар

сарын 19-ний өдөр Дугаар 21 хот

Хянан шалгах түр хороо

байгуулах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь

хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.3 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.2014-2018 оны хооронд хэрэгжүүлсэн “Төрөөс эмийн талаар

баримтлах бодлого”-ын хэрэгжилтэд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайлангийн дүнг үндэслэн санаачилсан Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдвийг “Хүний эмийн чанарын асуудал”-аар байхаар тогтоосугай.

2.Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалт нь

2019 оноос 2022 оны 03 дугаар сарыг дуусталх хугацааг хамрах бөгөөд хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:

1/хүний эмийн чанар; 2/хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлт.

3.Монгол Улсад эмийн хяналт шалгалтыг сайжруулах, эсхүл

хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй болгох талаарх саналыг Улсын Их Хуралд танилцуулсугай.

4.Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах

бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Олонхыг төлөөлөн:

П.Анужин Улсын Их Хурлын гишүүн

Д.Батлут Улсын Их Хурлын гишүүн

Э.Батшугар Улсын Их Хурлын гишүүн

М.Оюунчимэг Улсын Их Хурлын гишүүн

Ц.Сандаг-Очир Улсын Их Хурлын гишүүн

Б.Саранчимэг Улсын Их Хурлын гишүүн

Н.Учрал Улсын Их Хурлын гишүүн

Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын гишүүн

Цөөнхийг төлөөлөн:

Б.Бейсен Улсын Их Хурлын гишүүн

С.Ганбаатар Улсын Их Хурлын гишүүн

Т.Доржханд Улсын Их Хурлын гишүүн

С.Одонтуяа Улсын Их Хурлын гишүүн

Ц.Туваан Улсын Их Хурлын гишүүн

5.Улсын Их Хурлаас хугацааг сунгахаас бусад тохиолдолд Улсын

Их Хурлын хянан шалгах түр хороо нь энэ тогтоолыг баталсан өдрөөс хойш 6 сарын дотор хяналт шалгалт явуулж тайланг санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хуралд танилцуулсугай.

6.Энэ тогтоолыг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

Moehgo& Folo_ oa YekEt Hore& oa Doeedege&

«Төрийн мэдээлэл» № 23, 1710-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 23, 1711-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2022 · № 23 (1221)1708–1711-р хуудас