Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(754)
— 2257 —

Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 6

үүсгэсэн утасгүй интернэтийн бүсийг Төрийн ордноос бусад газарт хааж, тодорхой зөвшөөрөгдсөн газарт ашиглах нөхцөл бүрдүүлэн шаардлагатай дүрэм, журмыг боловсруулж мөрдүүлэхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Тагнуулын ерөнхий газарт даалгасугай.

2. Төрийн албан хаагчид албан ажлынхаа хүрээнд интернэт ашиглах боломж бүхий орчин бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан нарт тус тус даалгасугай.

3. Төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ, Төрийн ордны мэдээллийн сүлжээ, дэд бүтэц байгуулах ажлыг уялдуулан зохион байгуулахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлд, төрийн мэдээллийн сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай техникийн нөхцөл гаргах ажлыг зохион байгуулахыг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газарт, шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Ч.Улаанд тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 6 хот Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай

Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 6.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2012 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-

ийн дагуу Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагуудыг хавсралт ёсоор зохион байгуулан ажиллуулсугай.

2. Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг шинээр болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Хүүхдийн төлөө газар, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Удирдлагын академи, Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Ойн газар, Усны газар, Соёл, урлагийн хороо, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар, Төмөр замын газар, Авто тээврийн газар, Авто замын газар, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Эрчим хүчний газар, Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газрыг тус тус татан буулгасугай.

3. Татан буугдаж байгаа Засгийн газрын агентлагийн албан хаагчдыг орон тоо, цалингийн сангийн хамт тухайн асуудлыг хариуцсан яамны мэдэлд шилжүүлсүгэй.

4. Дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай: 4.1. яамны мэдэлд шилжин ирсэн албан хаагчдыг мэргэжил, мэргэшлийн дагуу байршуулах;

4.2. эрхлэх асуудлынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулах Засгийн газрын агентлагийн орон тооны дээд хязгаар болон үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн талаар санал боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирүүлэх;

4.3. яам, Засгийн газрын агентлагийн хэрэгжүүлж байсан зарим чиг үүргийг улсын үйлдвэрийн газар, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагад шилжүүлэх талаар санал боловсруулан Ерөнхий сайдад танилцуулсны үндсэн дээр Засгийн газарт оруулах.

5. Дор дурдсан арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүд, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасугай:

5.1. Засгийн газрын агентлагуудыг татан буулгах ажлыг зохион байгуулах комиссыг холбогдох хууль тогтоомжийн дагуу томилон ажиллуулах;

5.2. татан буугдсан Засгийн газрын агентлагуудын ашиглаж байсан мэдээ, баримт бичиг, төрийн өмчийн хадгалалт, хамгаалалтыг хариуцан, холбогдох яам, эрх бүхий байгууллагад шилжүүлэх, үндсэн болон эргэлтийн хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх, хаалтын тайлан тэнцэл гаргах; 5.3. нийгмийн даатгалын болон татварын байгууллагатай тооцоо хийж дуусгах.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай” Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйлээс бусад зүйл, заалт, “Агентлаг байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 257 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ БОЛОН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГИЙН ЖАГСААЛТ

Засгийн газрын 2012 оны 6 дугаар тогтоолын хавсралт

Эрхлэх асуудлын хүрээ, харьяалал Засгийн газрын тохируулагч агентлаг

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг

Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд

1.Тагнуулын ерөнхий газар 2.Цөмийн энергийн газар 3.Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 5.Онцгой байдлын ерөнхий газар 6.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 7.Стандартчилал, хэмжил зүйн газар

1.Худалдан авах ажиллагааны газар 2.Оюуны өмчийн газар

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

3.Цаг уур, орчны шинжилгээний газар

Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

4.Гаалийн ерөнхий газар 5.Татварын ерөнхий газар

Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

8.Цагдаагийн ерөнхий газар 9.Хил хамгаалах ерөнхий газар

6.Улсын бүртгэлийн ерөнхий газар 7.Архивын ерөнхий газар 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар 9.Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газар

Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар

Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

10.Зэвсэгт хүчний жанжин штаб

Зам, тээврийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

11.Иргэний нисэхийн ерөнхий газар

Уул уурхайн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

12.Ашигт малтмалын газар 13.Газрын тосны газар

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

11.Төрийн өмчийн хороо 14.Мал эмнэлэг, үржлийн газар

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд

15.Нийгмийн даатгалын ерөнхий газар 16.Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газар 17.Хүүхдийн төлөө үндэсний газар

Төрийн мэдээлэл · 2012 · № 37 (754)2257–2261-р хуудас