Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(754)
— 2256 —

Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай № 5

192.8. Төрийн дуулал эгшиглэмэгц Төрийн далбааг далбаа баригч буулгана. Төрийн далбааг буулгамагц Хүндэт харуулын цэрэг далбааны үзүүр хэсгийн хоёр булангаас хоёр гараагаа барихад далбаа баригч бүчүүдийг тайлна. Энэ үед далбаа баригч үзүүрийн хэсгийн улаан, цэнхэр хэсгийн заагийн хоёр талаас барьж өгөхөд үзүүрийн хэсгээс барьж буй Хүндэт харуулын цэрэг далбааны улаан хэсгийг дээш нугалан цэнхэр хэсэгтэй давхцуулан барьж буцаан доош нугалан соёмботой хэсгийг дээш харуулан барихад Хүндэт харуулын цэрэг соёмбо үсгийн хоёр талыг доош хагас нугалан давхарлаж эвхээд далбаа баригчийн хоёр гар дээр тавина. Энэ үед далбаа баригч тус тусын байранд очиж зогсоно. 192.9. Хүндэт харуулын цэрэг ёслолын алхаагаар Төрийн ордны баруун, зүүн талаар алхаж байрандаа буцна.”

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТ-ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 5 хот Төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох тухай

Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломж бүрдүүлэх, төрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, төрийн албаны интернэтийн зохистой хэрэглээг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн албан хаагчдын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа компьютерийг интернэтээс тусгаарлах, тухайн компьютерээс мэдээлэл хуулах, мэдээлэл гадагш гаргах аливаа эх үүсвэр, оролтыг хаах, шаардлагатай мэдээллийг зөвхөн албаны электрон шуудангийн хаягаар хүлээн авах техникийн боломжийг бүрдүүлж, төрийн байгууллагуудад

Төрийн мэдээлэл · 2012 · № 37 (754)2256-р хуудас