Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 37
(754)
— 2250 —

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 166

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 166 хот

Зарим хүмүүсийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон Хаянхярваагийн Оюунжаргалыг Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Мөнхбаярын Нямбаярыг Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 3 хот Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборыг нээлттэй болгох тухай

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн олон нийтэд нээж, байнгын үйл ажиллагаатай болгосугай.

2. Монгол төрийн түүхийн музейг иргэд үзэж танилцах маршрутыг хавсралт ёсоор баталсугай.

3. Музейн дээврийн хучилтыг засварлахад 294.038.558 (хоёр зуун ерэн дөрвөн сая гучин найман мянга таван зуун тавин найман) төгрөг, хяналтын камер болон дууны техник хэрэгсэл худалдан авахад 129.781.555 (нэг зуун хорин есөн сая долоон зуун наян нэгэн мянга таван зуун тавин таван) төгрөг, Чингис хааны дурсгалын хөшөө, галерейн гэрэлтүүлгийг шинэчлэхэд 44.322.317 (дөчин дөрвөн сая гурван зуун хорин хоёр мянга гурван зуун арван долоон) төгрөг, нийт 468.142.430 (дөрвөн зуун жаран

найман сая нэг зуун дөчин хоёр мянга дөрвөн зуун гучин) төгрөгийг 2012 оны төсвийн тодотголд тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай. 4. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор, Монгол төрийн түүхийн музейг олон нийтэд нээлттэй болгож байгаатай холбогдуулан гарах бусад зардлыг 2013 оны улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаан, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нарт даалгасугай. 5. Цаашид Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт олон улсын болон монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн зохион байгуулж байх талаар холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт үүрэг болгосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д холбогдох байгууллагуудтай зөвшилцөн зохих нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгт даалгасугай.

7. “Монгол төрийн түүхийн музей байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 30 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “...Монголын Үндэсний музейн харьяанд” гэснийг “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяанд” гэж өөрчилж, мөн зүйлийн “...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт” гэснийг, тогтоолын 2 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

8. Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
САНГИЙН САЙД Ч.УЛААН МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ

Засгийн газрын 2012 оны 3 дугаар тогтоолын хавсралт

ТӨРИЙН ОРДНЫ ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦАХ МАРШРУТ
2 ДУГААР ДАВХАР

* Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний баруун хаалгаар орж өлгүүрийн хажуугийн шатаар доош бууж Монгол төрийн түүхийн музей рүү орно.

1 ДҮГЭЭР ДАВХАР

* Монгол төрийн түүхийн музейтэй танилцаад зүүн шатаар өгсөж Баганат танхим буюу Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор руу орно.

2 ДУГААР ДАВХАР

* Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбортой танилцаад баруун шатаар өгсөж Төрийн есөн хөлт цагаан туг байрлах танхим руу орно.

3 ДУГААР ДАВХАР

* Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсний дараа зүүн талд байрлах шатаар 2 дугаар давхар руу бууж төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөний зүүн талын хаалгаар гарна.

Төрийн мэдээлэл · 2012 · № 37 (754)2250–2253-р хуудас