Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай № 165
1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их Тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгосугай.
2. Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг цаашид 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосугай.
3. Энэхүү зарлиг гарсантай холбогдуулан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2, 1.5 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулахыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга /П.Цагаан/-д үүрэг болгосугай.
2012 оны 09 дүгээр Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 165 хот
Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай
Шүүхийн тухай Монгол Улсын хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4 дэх хэсэгт заасныг баримтлан Шүүхийн Ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Эрдэнэ-Очирын Болормааг Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Хаянхярваагийн Оюунжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Лхамсүрэнгийн Алтанг Увс аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Баттулгын Бадрахгэрэлийг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Нанзадын Дамдинсүрэнг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Баатаржавын Ихтамирыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Мөнхбаярын Нямбаярыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Мягмарын Энхмандахыг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай.