Журам батлах тухай № 347
2021 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 347 хот
Журам батлах тухай
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Сангийн хөрөнгийн эх үүсвэрийг 2022 оны төсвийн жилээс эхлэн жил бүрийн улсын төсвийн төсөлд тусган, зарцуулалтын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 2, 3, 8-13, 15 дахь заалт, 1 дүгээр хавсралт, “Журам шинэчлэн батлах тухай, журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 271 дүгээр тогтоол, ““Боловсролын зээлийн сан” байгуулах талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 111 дүгээр тогтоол, “Журам шинэчлэн батлах тухай, дүрэмд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.