Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(1218)
— 1452 —

Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай № 343

2021 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 343 хот

Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Барилгын тухай хуулийн 32.1.9, 42.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.“Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм батлах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилгын ажлын захиалагчийн дүрэм”-ийн 2.9 дэх заалтыг “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагч нь Барилгын тухай хуулийн 37.2-т заасны дагуу барилга захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, эсхүл холбогдох чиглэлээр бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон ажиллуулж болно.” гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 319 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Б.МӨНХБААТАР
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2021 оны 343 дугаар тогтоолын хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭД ТАВИХ ШААРДЛАГА, БҮРТГЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлагыг тогтоож, бүртгэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Монгол Улсын олон улсын гэрээ, гадаад улсын банк, санхүүгийн байгууллагын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ журмыг мөрдлөг болгоно.

1.3.Хуулиар төрийн нууцад хамааруулсан, эсхүл үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь энэ журамд заасан шаардлагыг хангасан байна.

1.4.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах бөгөөд гэрээнд Иргэний хуульд зааснаас гадна зөвлөх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон ажлын даалгавар, хөтөлбөр, төлөвлөгөө, мэргэжлийн хариуцлагын даатгал зэрэг асуудлын талаар нарийвчлан тусгаж хэрэгжүүлнэ.

1.5.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагчийн хяналтын чиг үүргийг Засгийн газрын шийдвэрээр хэрэгжүүлж байгаа эрх бүхий этгээд энэ журамд заасан шаардлагыг хангах бөгөөд бүртгүүлэхгүй байж болно.

1.6.Барилгын тухай хуулийн 42.2-т заасны дагуу өндөр төвөгшилтэй болон онцгой төвөгшилтэй барилга байгууламжийн үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг заавал авах бөгөөд энэ журамд заасны дагуу бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

1.7.Барилгын тухай хуулийн 10.1.1-10.1.3-т заасан ангиллын барилга байгууламжийн барилгын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээ авах тохиолдолд энэ журамд заасны дагуу бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ.

1.8.Энэ журмаар зохицуулаагүй бусад харилцааг Иргэний хууль, Барилгын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулна.

Хоёр.Зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд баримтлах зарчим

2.1.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаандаа Барилгын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, норм, нормативын баримт бичгийг мөрдөх бөгөөд дор дурдсан зарчмыг баримтална:

2.1.1.мэргэжлийн ёс зүйг чанд баримтлах;

2.1.2.захиалагч, хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, нууцыг чанд хадгалах;

2.1.3.ашиг сонирхлоос ангид байх, бусдын нөлөөнд үл автах;

2.1.4.зөвлөх үйлчилгээ үзүүлэх бусад иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, шууд болон шууд бус хэлбэрээр саад учруулахгүй байх;

2.1.5.бусдын нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд санаатай болон санаандгүй байдлаар хохирол учруулахгүй байх.

Гурав.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага

3.1.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн дараах шаардлагыг хангасан байна:

3.1.1.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлд хамаарах энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан ажлын хүрээнд хамаарах мэргэжилтэй байх;

3.1.2.Барилгын тухай хуулийн 44.3.3-т заасан мэргэшлийн зэрэгтэй байх;

3.1.3.тухайн чиглэл, хүрээнд хамаарах 3-аас доошгүй ажил гүйцэтгэсэн байх.

3.2.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:

3.2.1.татвар, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсэн байх; 3.2.2.энэ журмын 2 дугаар хавсралтад заасан орон тооны мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байх;

3.2.3.хуулийн этгээдийн мэргэжилтэн, багийн ахлагч нь энэ журмын 2 дугаар хавсралтад заасан шаардлагыг хангасан байх;

3.2.4.тухайн чиглэл, ажлын хүрээнд хамаарах 5-аас доошгүй ажил гүйцэтгэсэн байх.

Дөрөв.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэл

4.1.Барилгын тухай хуулийн 42.1-д заасан чиглэл, энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан ажлын хүрээнд хамаарах Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд нь бүртгүүлнэ.

4.2.Энэ журмын 1 дүгээр хавсралтад заагаагүй, шинэ техник, технологи, инновац хэрэгжүүлэх ажлын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээд бүртгүүлж болно.

4.3.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл нийтэд нээлттэй, цахим хэлбэртэй байх бөгөөд бүртгэлийг Барилгын тухай хуулийн 34.1.11-д заасны дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хөтөлж, мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хариуцна.

4.4.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн нь дараах баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлнэ:

4.4.1.зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд бүртгүүлэх хүсэлт;

4.4.2.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний нэр, регистрийн дугаар;

4.4.3.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний боловсруулсан, эсхүл гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсон захиалагч байгууллагын баталгаажуулсан тодорхойлолт.

4.5.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь дараах баримт бичгийг бүрдүүлж, бүртгүүлнэ:

4.5.1.зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлд бүртгүүлэх хүсэлт;

4.5.2.хуулийн этгээдийн мэдээлэл (Улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгч, нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээ);

4.5.3.энэ журмын 2 дугаар хавсралтад заасан мэргэжилтнүүдийн мэргэжлийн үнэмлэх, дипломны болон мэргэшлийн зэргийн үнэмлэхийн хуулбар, ажилласан жилийг тодорхойлсон нийгмийн даатгалын мэдээлэл;

4.5.4.зохих чиглэл, хүрээний дагуу гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсон захиалагч байгууллагын баталгаажуулсан тодорхойлолт.

4.6.Энэ журмын 4.3-т заасан байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хүлээн авч, дараах журмын дагуу бүртгэнэ:

4.6.1.энэ журамд заасан баримт бичгийн бүрдэл хангагдсан эсэхийг хянах;

4.6.2.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэргэжилтний холбогдох мэдээллийг барилгын салбарын ажилтны нэгдсэн бүртгэлтэй тулгаж хянах.

4.7.Иргэн, хуулийн этгээдийн гаргасан хүсэлт энэ журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 7 хоногт багтаан хянаж, шаардлага хангасан тохиолдолд нэгдсэн бүртгэлд бүртгэж, бүртгэгдсэн талаарх мэдээллийг цахим хуудсаар нийтэд мэдээлнэ.

4.8.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт шаардлага хангаагүй тохиолдолд татгалзсан тухай хариуг хүсэлт гаргагчид түүний цахим хаягаар мэдэгдэнэ.

4.9.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг 5 жилийн хугацаагаар бүртгэж, мөн хугацаагаар сунгана.

4.10.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь орон тооны мэргэжилтнүүд өөрчлөгдсөн талаарх мэдээллийг тухай бүр энэ журмын 4.3-т заасан байгууллагад гаргаж, нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй байна.

4.11.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийг дараах тохиолдолд бүртгэлээс хасна:

4.11.1.иргэн, хуулийн этгээд өөрөө хүсэлт гаргасан;

4.11.2.зөвлөх үйлчилгээ үзүүлэх бүртгэлийн хугацаа дуусгавар болсон бөгөөд сунгуулах хүсэлт гаргаагүй;

4.11.3.хуурамч баримт бичиг бүрдүүлж бүртгүүлсэн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

4.11.4.үйл ажиллагаандаа Барилгын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон;

4.11.5.орон тооны мэргэжилтнүүд нь ажлаас чөлөөлөгдөж, энэ журмын шаардлагад нийцсэн бүрэлдэхүүнгүй болсон;

4.11.6.зөвлөх үйлчилгээг чанаргүй гүйцэтгэснийг захиалагч байгууллагаас тогтоосон, эсхүл гэрээний үүргээс үндэслэлгүй татгалзсан;

4.11.7.хуулийн этгээд татан буугдсан, дампуурсан.

Тав.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн мэдээллийн сан

5.1.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэлийн мэдээллийн сан дараах мэдээллийг агуулна:

5.1.1.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэр; 5.1.2.бүртгэгдсэн огноо;

5.1.3.зөвлөх үйлчилгээний чиглэл, ажлын хүрээ;

5.1.4.зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэний хувьд гадаад хэлний мэдлэг, мэргэшлийн зэрэг, ажлын туршлага, ажилласан жил;

5.1.5.зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн хувьд багийн ахлагч болон мэргэжилтнүүдийн мэдээлэл, гадаад хэлний мэдлэг, мэргэшлийн зэрэг, ажлын туршлага, ажилласан жил;

5.1.6.зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн гүйцэтгэсэн ажлын жагсаалт, түүнд холбогдох мэдээлэл;

5.1.7.зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, албан ёсны эрхтэй программ хангамжийн талаарх мэдээлэл;

5.1.8.холбоо барих мэдээлэл.

5.2.Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан нь хөрөнгө оруулагч, захиалагч цахимаар хандаж, шүүлт хийх, өөрийн гүйцэтгүүлэх ажилд шаардлагатай зөвлөхийн талаарх мэдээллийг үзэх боломжтой, нийтэд хүртээмжтэй байна.

5.3.Мэдээллийн сан нь барилгын салбарын мэдээллийн нэгдсэн сан болон бусад холбогдох мэдээллийн сантай холбогдох, мэдээлэл солилцох боломжтой байна.

Зургаа.Бусад

6.1.Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой санал, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх, бүртгэлийн талаар цахим хуудсаар болон бусад хэлбэрээр нийтэд мэдээлэх, эрх бүхий байгууллагад тайлагнах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.

6.2.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

---o0o---

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмын 1 дүгээр хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ТҮҮНД ХАМААРАХ АЖЛЫН ХҮРЭЭ

1.Инженер-хайгуулын судалгааны чиглэлд хамаарах ажлын хүрээ:

1.1.барилга байгууламж барих талбайн инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус, цаг уурын нөхцөл, газрын төлөв байдлыг тогтоох ажлын даалгавар боловсруулах;

1.2.инженер-геодези, инженер-геологи, геотехник, гидрогеологи, газар хөдлөлт, байгаль, ус, цаг уурын нөхцөлийг тогтоох судалгаа хийх, үнэлэх, зөвлөмж гаргах;

1.3.байгаль цаг уурын онцгой нөхцөлд барих барилгын үе шатны ажилд үзлэг хийх, зөвлөмж, дүгнэлт гаргах;

1.4.бусад.

2.Хөрөнгө оруулалтын судалгааны чиглэлд хамаарах ажлын хүрээ:

2.1.төслийг хэрэгжүүлэх боломж, үндэслэлийг тогтоох, хөрөнгө оруулалтын урьдчилсан судалгаа, шинжилгээ хийх;

2.2.төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх;

2.3.инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төлөв байдал, түүгээр хангах боломжийг судлах, үнэлэх;

2.4.төслийн даалгавар, тендерийн баримт бичиг боловсруулах;

2.5.хөрөнгө оруулалт, санхүүгийн гэрээний төсөл боловсруулах;

2.6.төсөл хэрэгжүүлэх байгууллагад тавих нөхцөл, шаардлагын талаар санал боловсруулах;

2.7.бусад.

3.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, норм, нормативын баримт бичгийн боловсруулалтын түвшин тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:

3.1.Барилгын тухай хуулийн 4.1.26, 4.1.27, 4.1.30, 4.1.43-т заасан зураг төсөлд үнэлэлт, дүгнэлт өгөх; 3.2.хот төлөвлөлт болон архитектур төлөвлөлт, Барилгын тухай хуулийн 4.1.26, 4.1.27, 4.1.30, 4.1.43-т заасан зураг төслийн даалгаврыг үнэлэх, дүгнэлт өгөх;

3.3.инженерийн тооцоо, техникийн шийдлийг үнэлэх;

3.4.зураг төслийн техникийн тодорхойлолт боловсруулах;

3.5.норм, нормативын баримт бичиг, зураг төсөл боловсруулах, тендерийн баримт бичгийг боловсруулах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх;

3.6.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг боловсруулах, үндэслэл, бусад улсын баримт бичгийн судалгаа гаргах; 3.7.Барилгын тухай хуулийн 5.1-д заасан норм, нормативын баримт бичгийн техникийн даалгавар болон боловсруулалтад үнэлэлт, дүгнэлт өгөх;

3.8.бусад.

4.Барилгын материалын үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үндэслэл, түүхий эд болон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, технологийн хяналт, зөвлөгөө, дүгнэлт гаргах, тоног төхөөрөмжийн угсралт, лабораторийн болон үйлдвэрлэлийн туршилт хийх, технологийн горим тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:

4.1.барилгын материалын үйлдвэрийн технологийн тохируулга, зүгшрүүлэлт хийх, тоног төхөөрөмж угсрах, туршилт, тохируулга хийх зааварчилгаа боловсруулах, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн турших, сонгох;

4.2.эрдэс түүхий эд, материалын ашиглалт, боловсруулах технологи, бүтээгдэхүүн, түүхий эдийг үйлдвэрлэлд хэрэглэх үр ашгийг тооцох, үнэлэлт, дүгнэлт өгөх;

4.3.техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн технологийн заавар, бүтээгдэхүүний стандарт, бүтээгдэхүүнийг барилгад хэрэглэх аргачилсан заавар боловсруулах;

4.4.бусад.

5.Барилгын ажлын механикжуулалт, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, оношилгоо, засвар, техникийн үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт хийх ажлын технологи, аргачлал тогтоох чиглэлд хамаарах ажлын хүрээ:

5.1.машин механизм, тоног төхөөрөмжийн ашиглалт, түүний эд ангийн үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, түүнд үнэлэлт, дүгнэлт өгөх;

5.2.инженерийн зураг төсөл боловсруулах, төслийн ажлын тоо хэмжээг тодорхойлох, өртгийн тооцоо хийлгэх;

5.3.машин механизм, тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засвар, техникийн үйлчилгээ, оношилгоо, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгүүлэх;

5.4.бусад.

6.Барилгын ажлын үе шатанд хяналт тавих, барилга байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдлын төлөвт дүгнэлт гаргах чиглэлд хамаарах ажлын хүрээ:

6.1.барилгын ажил гүйцэтгэхэд тавигдах техникийн шаардлага боловсруулах;

6.2.барилгын үе шатны ажлын чанар, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, тухайн барилга байгууламж батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, технологийн картын дагуу баригдаж байгаа эсэхэд хяналт тавьж, үнэлэлт, дүгнэлт өгөх; 6.3.технологийн тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохиргоо, зүгшрүүлэлтийн ажиллагаа үйлдвэрлэгчийн заавар, зураг төслийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт тавих;

6.4.барилгын байгууламжийн ашиглалтын үеийн чанар, аюулгүй байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх;

6.5.ашиглагдаж байгаа барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах;

6.6.барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангагдаж байгаа эсэхэд хяналт тавих;

6.7.бусад.

7.Төслийн удирдлага, зохион байгуулалт, технологийн түвшингийн чиглэлд хамаарах ажлын хүрээ:

7.1.төслийн баримт бичгийн боловсруулалт, түүний хэрэгжилтийг үе шат бүрээр хянах, үйл ажиллагааны горим дарааллыг тодорхойлох, мөрдүүлэх;

7.2.төслийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, төслийн багийн бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүргийг тодорхойлсон удирдамжийг боловсруулж, хэрэгжүүлэх явцад зөвлөгөө өгөх;

7.3.төслийн ажил, үйлдвэрлэлийн зохион байгуулалт, технологийн процессын үйл ажиллагааны биелэлтийг хянах;

7.4.барилгын ажлын гүйцэтгэгчийн боловсруулсан аргачлал, технологийн карт, горимын схемийг хянах, техник технологийн сонголт, шийдлийн талаар санал боловсруулах;

7.5.төслийн техникийн шаардлагын баримт бичгийг нэгтгэн боловсруулах, ажлын цар хүрээ, ажлын багц, түүний задаргааг нарийвчлан гаргах;

7.6.ажилбаруудын горим дарааллыг тодорхойлох, тэдгээрийн ханган нийлүүлэлт, гүйцэтгэлийн хугацааг тооцоолон нэгдсэн хөтөлбөр гаргах, барилгын ажлын үе шат бүрийн зорилтот огноог тодорхойлох, хэрэгжилтэд хяналт тавих;

7.7.чанарын удирдлага, чанарын хяналт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын төлөвлөгөөг гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.8.төслийн харилцаа холбооны төлөвлөгөө гаргах, төслийн мэдээлэл тайлан, баримт бичгийг цаг хугацаанд нь боловсруулах, бүрдүүлэх, хүргүүлэх, дамжуулах болон хадгалах үйл ажиллагааг зохион байгуулах;

7.9.эрсдэлийг тодорхойлох, чанарын эрсдэл, үнийн эрсдэл, хугацааны нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ хийх, тэдгээрийг бууруулах эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө гаргах, хэрэгжилтэд хяналт тавих;

7.10.сонгон шалгаруулалтын багцыг нэгтгэн боловсруулах, сонгон шалгаруулалтын төлөвлөгөө боловсруулах, зураг төсөл зохиогч, барилгын ажлын гүйцэтгэгч, ханган нийлүүлэгч нарыг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, сонгон шалгаруулалтын үнэлгээний тайлан, зөвлөмж боловсруулахад зөвлөгөө өгөх, тайлан зөвлөмж гаргах;

7.11.барилгын ажлын талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

7.12.төслийг эхлүүлэх, хаах, барилга байгууламжийг ашиглалтад оруулах, хүлээлгэж өгөх ажлыг удирдан зохион байгуулах, үе шатны болон хаалтын тайлан гаргах, үр өгөөжийг дүгнэх;

7.13.бусад.

8.Барилгын тухай хуулийн 37.2-т заасан захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээ:

8.1.Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх;

8.2.Барилга угсралтын ажлын захиалагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх.

9.Барилгын тухай хуулийн 42.1.9-д заасны дагуу зөвлөх үйлчилгээг иж бүрэн гүйцэтгэх ажлын хүрээ.

---o0o---

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмын 2 дугаар хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн

этгээдэд тавих шаардлага, бүртгэх журмын

2 дугаар хавсралт

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН
БҮРЭЛДЭХҮҮН, ТҮҮНД ТАВИХ ШААРДЛАГА

Зөвлөх үйлчилгээний

чиглэл

Зөвлөх

үйлчилгээний

чиглэлд хамаарах

ажлын хүрээ

Шаардлагатай мэргэжилтэн Багийн ахлагчид тавигдах шаардлага

Мэргэжилтэнд тавигдах шаардлага

1

1.1 1.2 1.3 1.4

-Инженер-геологийн инженер

-Гидро-геологи инженер

-Геодезийн инженер

-Тухайн ажлын

чиглэлээр 15-аас

доошгүй жил

ажилласан;

-Зөвлөх инженер

зэрэгтэй байх бөгөөд

тухайн чиглэлийн

мэргэжлээр эрдмийн

цол, зэрэгтэй байх;

-Тухайн чиглэлээр

5-аас доошгүй

ажил гүйцэтгэсэн

байх.

-Тухайн ажлын

Чиглэлээр

15-аас доошгүй

жил ажилласан;

-Зөвлөх

инженер

зэрэгтэй байх;

-Тухайн

чиглэлээр 3-аас

доошгүй ажил

гүйцэтгэсэн

байх.

2

2.1

2.2 2.3 2.4 2.5 2.6

2.7

-Барилга хөрөнгө оруулалтын төслийн менежментийн

мэргэжилтэн

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн инженер

-Үнэлгээ, төсөв, тооцоо, хөрөнгө оруулалтын

мэргэжилтэн

3*

3.1

3.2 3.3 3.4 3.5

3.6

-Архитектор

-Барилгын инженер

-Үйлдвэрлэлийн технологич

-Механик инженер

-Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн

инженер

чиглэлээр

11

3.7

3.8

-Ус хангамж, ариутгах татуургын инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер

-Инженер-геологийн инженер

-Геодезийн инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

4

4.1 4.2 4.3 4.4

-Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер

-Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн

механик инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

5

5.1

5.2 5.3 5.4

-Механик инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

6*

6.1 6.2 6.3 6.4 6.5 6.6 6.7

-Архитектор

-Барилгын инженер

-Механик инженер

-Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн

инженер

-Ус хангамж, ариутгах татуургын инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

-Барилгын материалын технологич инженер

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

7

7.1

7.2 7.3

7.4

-Архитектор

-Барилгын инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

11

3.7

3.8

-Ус хангамж, ариутгах татуургын инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер

-Инженер-геологийн инженер

-Геодезийн инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

4

4.1

4.2

4.3

4.4

-Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер

-Барилгын материалын үйлдвэрийн тоног төхөөрөмжийн

механик инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

5

5.1

5.2

5.3

5.4

-Механик инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

6*

6.1

6.2

6.3

6.4

6.5

6.6

6.7

-Архитектор

-Барилгын инженер

-Механик инженер

-Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн

инженер

-Ус хангамж, ариутгах татуургын инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

-Барилгын материалын технологич инженер

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

7

7.1

7.2

7.3

7.4

-Архитектор

-Барилгын инженер

-Тухайн салбар, үйл ажиллагааны чиглэлийн эдийн

засагч

12

7.5

7.6 7.7 7.8 7.9 7.10 7.11 7.12

7.13

-Тухайн төслийн чиглэлийн технологич инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

8 8.1 8.2

-Архитектор

-Барилгын инженер

-Дулаан хангамж эсхүл халаалт, агаар сэлгэлтийн

инженер

-Цахилгаан эсхүл автоматикийн инженер

-Ус хангамж, ариутгах татуургын инженер

-Холбоо, дохиолол, мэдээллийн сүлжээний инженер

-Барилгын эдийн засагч-төсөвчин

-Барилгын материалын үйлдвэрийн технологич инженер

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан

9 - Зөвлөх үйлчилгээний 1-8 дугаарт хамаарах

шаардлагатай бүх мэргэжилтэн

Тайлбар:

-Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний чиглэл болон ажлын хүрээгээр бүртгүүлэх бөгөөд

холбогдох чиглэлд хамаарах мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байна.

-“*”-той чиглэлд шаардлагатай мэргэжилтнүүдийн 50%-аас доошгүй нь үндсэн ажилтан байна.

-Энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан зөвлөх үйлчилгээний 8, 9 дүгээр чиглэлээр зөвхөн хуулийн этгээдийг бүртгэнэ.

---o0o---

Тайлбар: -Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд нь зөвлөх үйлчилгээний чиглэл болон ажлын хүрээгээр бүртгүүлэх бөгөөд холбогдох чиглэлд хамаарах мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнтэй байна. -“*”-той чиглэлд шаардлагатай мэргэжилтнүүдийн 50%-аас доошгүй нь үндсэн ажилтан байна. -Энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан зөвлөх үйлчилгээний 8, 9 дүгээр чиглэлээр зөвхөн хуулийн этгээдийг бүртгэнэ.

---o0o---

Төрийн мэдээлэл · 2022 · № 20 (1218)1452–1466-р хуудас