— 1383 —
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 29-ний өдөр хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Дотоодын түүхий эдээр үйлдвэрлэсэн ургамлын
тос, дотоодын хүнсний үйлдвэрт борлуулсан хүнсний зориулалттай тосны ургамлыг нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай
хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР