Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 19
(1217)
— 1382 —

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 04 дүгээр Улаанбаатар

сарын 29-ний өдөр хот

ГААЛИЙН АЛБАН ТАТВАРААС
ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Элсэн чихэр, ёотон, хүнсний ургамлын тос, цагаан

будааг импортлоход гаалийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй. 2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан барааны

жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газар батална.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай

хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 19 (1217)1382-р хуудас