Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай № 264
2021 оны 8 дугаар Улаанбаатар сарын 25-ны өдөр Дугаар 264 хот
Боловсролын зээлийн сангийн талаар
авах зарим арга хэмжээний тухай
Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны
тухай хуулийн 8.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 22.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид
төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ тогтоолын 1-д заасан “Дээд боловсролын сургалтын
байгууллагын суралцагчид төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг батлагдахаас өмнө боловсролын зээлийн сангаас сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр болон тэтгэлгээр суралцах гэрээ байгуулсан иргэдийн сургалтын төлбөрийг гэрээнд заасан нөхцөлийн дагуу санхүүжүүлж дуусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.
3.Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны орон тооны
хязгаарыг 32 байхаар тогтоосугай.
4.Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны зохион
байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд зөвшөөрсүгэй.
5.Дээд боловсролын сургалтын байгууллагын чанар, үр дүнг
сайжруулах, төрөөс сургалтын төлбөрөөр дамжуулан олгох санхүүжилттэй уялдуулан их, дээд сургуулиудыг үндэсний хэмжээнд эрэмбэлэн, чансаа тогтоох асуудлыг судалж, санал боловсруулан 2022 оны I улиралд багтаан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
6.Хөгжлийн тэргүүлэх мэргэжлийн чиглэл болон эрэлттэй
мэргэжлийн жагсаалтыг 2022 оноос эхлэн 2 жил тутамд шинэчлэн, 2 дахь жилийн I улиралд багтаан нийтэд мэдээлж байх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нарт даалгасугай.
7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Оюутны талаар авах арга
хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102, “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны
3 дугаар сарын 7-ны өдрийн 71, “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 4, 5, 6, 7 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2021 оны 264 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид
төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.
1.2.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид
төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаанд Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Засгийн газраас баталсан “Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.
1.3.Энэ журмыг хэрэгжүүлэхэд Дээд боловсролын санхүүжилт,
суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан зарчмаас гадна үйл ажиллагаа, сонгон шалгаруулалт нь шударга, ил тод, нээлттэй, тэгш боломжийг хангах зарчмыг баримтална.
Хоёр.Суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад
санхүүгийн дэмжлэг олгох санхүүжилт
2.1.Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид
төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон зардлыг Боловсролын зээлийн сан (цаашид “сан” гэх)-аас санхүүжүүлнэ.
2.2.Дээд боловсролын сургалтын байгууллага нь шаардлага
хангасан суралцагчийн холбогдох баримт бичгийг хянаж, суралцагчид санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүсэлтээ хичээлийн улирал бүр сангийн Ажлын албанд хүргүүлнэ.
2.3.Сан суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон
багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэгийг суралцаж байгаа сургуулиар нь дамжуулан олгоно.
2.5.Энэ журмын 3.2.5, 3.2.6-д заасан суралцагчид сургалтын
төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөрийг тухайн гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрт заасан болон сантай байгуулсан гэрээний нөхцөлийн дагуу олгоно.
2.6.Суралцагч хуурамч баримт бичиг бүрдүүлсэн тохиолдолд
суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгохгүй.
Гурав.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгийн
төрөл, зориулалт
3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай
хуулийн 8.3-т заасны дагуу дор дурдсан санхүүгийн дэмжлэгийг санхүүжүүлэхэд зарцуулна:
3.1.1.Суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон бусад
санхүүгийн дэмжлэг;
3.1.2.Сургалтын төлбөрийн зориулалтаар банк,
санхүүгийн байгууллагаас зээл авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлэх, эрх бүхий гуравдагч этгээдээс батлан даалт гаргахад шаардагдах зардал, санхүүжилтийг хөнгөлөх зориулалтаар олгох буцалтгүй мөнгөн тусламж.
3.2.Энэ журмын 3.1.1-д заасан санхүүгийн дэмжлэгийг дор
дурдсан төрөл, зориулалтаар олгоно:
3.2.1.хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу
дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгох суралцагчийн тэтгэлэг;
3.2.2.төрөөс бодлогоор дэмжих нэн шаардлагатай,
дутагдалтай байгаа зарим мэргэжлээр суралцагчид олгох сургалтын төлбөрийг бүрэн эсвэл тодорхой хувиар хөнгөлөх тэтгэлэг;
3.2.3.багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд
амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны тэтгэлэг;
3.2.4.оршин суудаг газраасаа 500 км болон түүнээс
дээш хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элссэн суралцагчдад өвлийн амралтын ирж, очих унааны зардлыг зорчигч тээврийн тарифаар тооцон олгох тэтгэлэг;
3.2.5.гадаадын сургалтын байгууллагын суралцагчид
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэнд олгох сургалтын төлбөр, амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн тэтгэлэг;
3.2.6.гадаадын сургалтын байгууллагын суралцагчид
гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн хүрээнд гадаадын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр зарим суралцагчдад олгох амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгалын төлбөрийн тодорхой хувийг хөнгөлөх тэтгэлэг.
3.3.Энэ журмын 3.1.2-т заасан санхүүгийн дэмжлэгийг дор
дурдсан төрөл, зориулалтаар олгоно:
3.3.1.Үндэсний түвшинд тогтоосон эрэмбэ, чансаагаар
тэргүүлэгч дээд боловсролын сургалтын байгууллагад эрэлттэй
мэргэжлээр суралцагчид сургалтын төлбөрийн зориулалтаар банк, санхүүгийн байгууллагаас зээл (хөнгөлөлттэй эргэн төлөгдөх нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгө) авахад хүүгийн хөнгөлөлт үзүүлэх;
3.3.2.Дотоодын их, дээд сургуульд суралцагч барьцаа
хөрөнгийн шаардлага хангахгүй байх тохиолдолд эрх бүхий гуравдагч этгээдээс батлан даалт гаргахад шаардагдах зардал, санхүүжилтийг хөнгөлөх зориулалтаар олгох буцалтгүй мөнгөн тусламж.
3.4.Энэ журмын 3.3.1-д заасан тусламжийг төр, хувийн хэвшлийн
түншлэлийн хэлбэрээр болон гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэнтэй хамтран ажиллах гэрээгээр зохицуулна.
Дөрөв.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдах
суралцагчид тавигдах нөхцөл, шаардлага
4.1.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт дотоодын дээд
боловсролын сургалтын байгууллагын дараах суралцагч хамрагдана:
4.1.1.бүтэн өнчин суралцагч;
4.1.2.бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцагч
хөгжлийн бэрхшээлтэй иргэн эсхүл, эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.3.хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн
бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч;
4.1.4.цаатан өрхийн бакалаврын хөтөлбөрт суралцагч;
4.1.5.Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу
Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэн;
4.1.6.нэг гэр бүлийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд
боловсролын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрт зэрэг суралцаж байгаа тохиолдолд нэг суралцагч.
4.2.Суралцагчид олгох суралцагчийн тэтгэлэг, хуулиар тогтоосон
бусад санхүүгийн дэмжлэгийг дор дурдсан шаардлага хангасан тохиолдолд олгоно:
4.2.1.Энэ журмын 4.1.1-4.1.5-д заасан суралцагчийн
өмнөх улирлын голч дүн 2.0 болон түүнээс дээш, 4.1.6-д заасан суралцагчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш үнэлэгдсэн тохиолдолд;
4.2.2.Төрийн өмчийн их, дээд сургуульд багш мэргэжлээр
элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авсан бол сургалтын төлбөрийг 70 хувь, 751-ээс дээш оноо авсан бол сургалтын төлбөрийг 100 хувь, хичээлийн жилийн эхний улиралд суралцагч 2.8-3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувиар;
4.2.3.Төрийн өмчийн болон төрийн бус өмчийн дээд
боловсролын сургалтын байгууллагад сувилагч мэргэжлээр дээд
боловсролын дипломын болон бакалаврын хөтөлбөрт элсэгч нь элсэлтийн ерөнхий шалгалтын 501-ээс дээш оноо авсан бол хичээлийн жилийн эхний
улирлын сургалтын төлбөрийг 100 хувь, суралцагч 2.8-3.0 хүртэл голч дүнтэй суралцсан тохиолдолд сургалтын төлбөрийн 70 хувийг, 3.0 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан тохиолдолд 100 хувиар;
4.2.4.Төрийн өмчийн багш бэлтгэдэг их, дээд сургуульд
амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх суралцагчид тухайн сургуулийн нэг хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 30 хувьтай тэнцэх хэмжээний амьжиргааны зардал;
4.2.5.Оршин суудаг газраасаа 500 километр болон
түүнээс хол байршилтай их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцагчдын өвлийн амралтаар орон нутаг руугаа явсан, ирсэн замын зардал.
4.3.Энэ журмын 3.3.1-д заасан тусламжийг үндэсний түвшинд
тогтоосон эрэмбэ, чансаагаар тэргүүлэгч дээд боловсролын сургалтын байгууллагад эрэлттэй мэргэжлээр шинээр элсэгч болон суралцагчийн голч дүн 2.8 болон түүнээс дээш голч дүнтэй нөхцөлд олгоно.
Тав.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдах
суралцагчийн бүрдүүлэх материал
5.1.Төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагч
нь суралцаж байгаа дээд боловсролын сургалтын байгууллагадаа хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлж өгнө:
5.1.1.иргэний үнэмлэхийн хуулбар;
5.1.2.тэтгэлэг хүссэн өргөдөл;
5.1.3.элсэлтийн ерөнхий шалгалтын батламж (шинээр
элсэгч);
5.1.4.сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;
5.1.5.дээд боловсролын мэдээллийн системийн
бүртгэлтэй байх;
5.1.6.тухайн улиралд судалж байгаа хичээлийн
баталгаажуулсан жагсаалт;
5.1.7.төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;
5.1.8.энэ журмын 4.3-т заасан тусламжид хамрагдах бол
суралцагчийн ирээдүйн зорилго, нийгэмд үзүүлэх хувь нэмрээ тодорхойлж бичсэн эссэ;
5.1.9.багш бэлтгэдэг төрийн өмчийн их, дээд сургуульд
амжилттай суралцаж байгаа хөдөө, орон нутагт багшлах дадлага гүйцэтгэх удирдамж, гэрээ, нотлох баримт;
5.1.10.энэ журмын 4.2.5-д заасан тусламжид хамрагдах
бол Зам, тээврийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг тарифаар төлсөн оюутны өвлийн амралтын 2 талын зардлын баримтын эх хувь;
5.1.11.бусад холбогдох баримт бичиг.
5.2.Энэ журамд заасан санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхдээ мөн
журамд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоох эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолтыг үндэслэнэ.
5.3.Суралцагч бүрдүүлэх материалыг цаасан болон цахим
хэлбэрээр өгч болох бөгөөд цаасан болон цахим хэлбэрээр өгөх материалын жагсаалтыг Ажлын албаны захирал батална.
Зургаа.Гадаадад суралцагчид тавигдах шаардлага, бүрдүүлэх материал, сонгон шалгаруулалт
6.1.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, тэтгэлэгт хөтөлбөрт
хамрагдан гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэдийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг сонгон шалгаруулна.
6.2.Сонгон шалгаруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд төрийн бус,
мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулна.
6.3.Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр гадаадын дээд боловсролын
сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрөөр суралцагч нь бүрэн дунд боловсрол эзэмшсэн, магистр, докторын хөтөлбөрөөр суралцагч нь зохих боловсролын зэрэгтэй (голч дүн нь 3.0 болон түүнээс дээш), мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, судалгаа шинжилгээний ажлын дадлага, туршлагатай, гадаад хэлний зохих шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн байна.
6.4.Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад
бакалаврын хөтөлбөрөөр суралцахаар хүсэлт гаргахдаа дараах
материалыг бүрдүүлнэ:
6.4.1.элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийн хуулбар,
ерөнхий боловсролын гэрчилгээ;
6.4.2.дотоодын их, дээд сургуульд бакалаврын хөтөлбөрөөр
суралцагчийн голч дүнгийн тодорхойлолт;
6.4.3.иргэний үнэмлэхийн хуулбар (Зөвхөн Монгол Улсын
иргэншилтэй байна);
6.4.4.Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчийн
зорилго, суралцах төлөвлөгөөгөө тодорхойлж бичсэн эссэ (1000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгох);
6.4.5.тодорхойлох захидал (суралцах бэлтгэл, судалгаа,
шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);
6.4.6.гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоосон шалгалтын
хуудас (IELTS, IBT TOEFL, HSK, TEST Daf, TEFL гэх мэт);
6.4.7.бусад холбогдох баримт бичиг.
6.5.Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистр,
докторын хөтөлбөрөөр суралцахаар хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:
6.5.1.дипломын хуулбар;
6.5.2.иргэний үнэмлэхийн хуулбар;
6.5.3.Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагчийн
зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг тодорхойлж бичсэн эссэ (2000 үгтэй, монгол, англи хэлний аль нэгийг сонгох);
6.5.4.тодорхойлох захидал (суралцах арга барил, судалгаа,
шинжилгээний ажлын туршлага, зан төлөвийн онцлогийг тодорхойлсон удирдагч багш, эрдэмтэн, байгууллагын тодорхойлолт);
6.5.5.эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (докторын
хөтөлбөрт хамрагдах тохиолдолд);
6.5.6.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай лавлагаа;
6.5.7.гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт
өгсөн тухай баримт (IELTS, IBT TOEFL, HSK, TEST Daf, TEFL гэх мэт);
6.5.8.бусад холбогдох баримт бичиг.
6.6.Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хөтөлбөрт тэтгэлэгт
хамрагдах гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад
бакалавр, магистр, докторын хөтөлбөрөөр суралцах иргэдэд энэ журмын 6.3-6.5-д зааснаас бусад нэмэлт шаардлага, бүрдүүлэх материал шаардах тохиолдолд тухай бүр сонгон шалгаруулалтын зарлалд тусгана.
6.7.Гадаадад тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцагч нь өмнөх улирлын
хичээлийн голч дүн 2.8 болон түүнээс дээш байх шаардлагыг хангасан байна.
6.8.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын зард дараах мэдээллийг
заавал тусгасан байна:
6.8.1.тэтгэлгийн талаарх мэдээлэл;
6.8.2.бүрдүүлэх материалын жагсаалт, хүлээн авах хугацаа;
6.8.3.тэтгэлгээр суралцуулах иргэний тоо, тавигдах
шаардлага;
6.8.4.материалыг хэвлэмэл байдлаар болон цахимаар
бүрдүүлэх эсэх;
6.8.5.бичгийн шалгалт, ярилцлагыг биечлэн болон цахимаар
явуулах эсэх;
6.8.6.сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, эцсийн
дүн гаргах хугацаа;
6.8.7.иргэдэд лавлагаа, мэдээлэл өгөх албан хаагчийн
утас, цахим хаяг.
6.9.Баримт бичиг, материалын бүрдүүлэлт, бичгийн болон
ярилцлагын шалгалтыг зохион байгуулах, дүгнэх аргачлалыг сонгон шалгаруулалтын удирдамжид тусгана. Сонгон шалгаруулалтын удирдамжийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
6.10.Ажлын хэсэг нь тэтгэлэгт хамрагдахаар хүсэлт гаргасан
иргэдийн материалыг хянаж, бүрдүүлэх материалын шаардлага хангасан
иргэдийг дараагийн шалгалтад оролцуулна. Шалгалтын хугацааг иргэдэд 2-оос доошгүй өдрийн өмнө мэдэгдэнэ.
6.11.Ажлын хэсгийн гишүүн бүр удирдамжид заасан аргачлалын
дагуу оноо өгөх бөгөөд сонгон шалгаруулалтын дүнг ажлын хэсгийн нийт гишүүдийн хурлаар хэлэлцэж батална.
6.12.Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтын эцсийн дүнгийн
талаарх хурлын тэмдэглэл, хамгийн өндөр оноо авч тэнцсэн иргэдийн нэрийг холбогдох материалын хамт Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж шийдвэрлүүлнэ.
6.13.Сонгон шалгаруулалттай холбогдох иргэдийн өргөдөл, хүсэлт,
маргааныг ажлын хэсэг шийдвэрлэнэ.
Долоо.Бусад
7.1.Засгийн газар хооронд байгуулсан олон улсын гэрээ,
хэлэлцээрт энэ журамд зааснаас өөрөөр заасан тохиолдолд тухайн гэрээ, хэлэлцээрийн заалтыг дагаж мөрдөнө.
7.2.Сангийн Ажлын алба нь үйл ажиллагаандаа жил бүр хяналт-
шинжилгээ, үнэлгээ хийлгэнэ.
7.3.Сангийн Ажлын алба нь боловсролын сургалтын байгууллагын
үүсгэсэн зээлийн эрсдэлийн сангийн дансны хөрөнгөд хяналт тавьж ажиллана.
7.4.Энэ журмыг хэрэгжүүлэхэд боловсролын асуудал эрхэлсэн
Засгийн газрын гишүүний баталсан Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх мэргэжлийн жагсаалт, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг мөрдөнө.
7.5.Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр, хөтөлбөрт тэтгэлэгт
хамрагдаж, суралцаж төгссөн иргэн гэрээнд заасан хугацаанд Монгол Улсад үр бүтээлтэй ажилласан байхыг шаардана.
7.6.Давтан үзэх болон тухайн хичээлийн жилд цуглуулбал зохих
кредитээс илүү гаргаж сонгосон хичээлийн сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцна.
7.7.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид
заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
----o0o----