Дүрэм шинэчлэн батлах, Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай № 252
2021 оны 8 дугаар Улаанбаатар сарын 18-ны өдөр Дугаар 252 хот
Дүрэм шинэчлэн батлах, Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23.1.3, 23.1.4-т
заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийг хавсралт ёсоор
шинэчлэн баталсугай.
2.Татан буулгахаар шийдвэрлэгдсэн “Ди Би Эм ассет менежмент”
ХХК, “Ди Би Эм Лизинг” ХХК-ийн үйл ажиллагааг сэргээсүгэй.
3.Энэ тогтоолын 2-т заасан компанийг татан буулгах ажиллагааг
зогсоож, үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (С.Наранцогт)-д даалгасугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэх,
тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дүгээр тогтоолын 1 дэх заалт, “Монгол Улсын Хөгжлийн банкны охин компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2021 оны 252 дугаар
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Энэ дүрмийн зорилго нь Монгол Улсын Хөгжлийн банк (цаашид
“Банк” гэх)-ны үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, хяналт, шалгалтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.