Журам батлах тухай № 241
2021 оны 8 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 241 хот
Журам батлах тухай
Газрын тосны тухай хуулийн 7.1.14, Газрын тос боловсруулах
үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 3.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Газрын тос боловсруулах үйлдвэрт төрөөс дэмжлэг үзүүлэх
журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан журмыг хэрэгжүүлж ажиллахыг Уул уурхай, хүнд
үйлдвэрийн сайд Г.Ёндон, Ашигт малтмал, газрын тосны газар (Х.Хэрлэн) нарт тус тус даалгасугай.
3.Газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд дэмжлэг
үзүүлж ажиллахыг Засгийн газрын холбогдох сайд, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал нарт тус тус үүрэг болгосугай.
Засгийн газрын 2021 оны 241 дүгээр
тогтоолын хавсралт
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах
хоолой, тэдгээрийн үндсэн технологийн ба дагалдах, туслах байгууламж (цаашид “үйлдвэрийн барилга байгууламж” гэх)-ийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх, олон улсын норм, дүрэм, стандартыг бүртгэх, барилга байгууламжийн ажлын зөвшөөрөл олгох, барилгын болон газрын тос боловсруулах үйлдвэрийн зөвшөөрөл бүхий талбайд явуулах газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд төрөөс дэмжлэг үзүүлэх, бүтээн байгуулалтад оролцох ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах,
барилга угсралтад шаардагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалын тээвэрлэлт, Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолойн аюулгүй байдал, харуул хамгаалалттай холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмыг мөрдөнө.
Хоёр.Үйлдвэрийн барилга байгууламжийн норм,
дүрэм, стандартыг бүртгэх
2.1.Барилгын асуудал хариуцсан болон стандартчилал, техникийн
зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлдвэрийн барилга байгууламжийн барилгын ажилд баримтлах олон улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагаас баталсан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм, дүрэм, стандартыг бүртгүүлэх хүсэлтийг дараахь журмаар хянан шийдвэрлэнэ:
2.1.1.олон улсын болон гадаад улсын эрх бүхий
байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартыг бүртгүүлэх хүсэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авснаас хойш 30 хоногт;
2.1.2.олон улсын болон гадаад улсын эрх бүхий
байгууллагаас баталсан стандартыг бүртгүүлэх хүсэлтийг стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллага хүлээн авснаас хойш 10 хоногт.
2.2.Үйлдвэрийн барилга байгууламжийн барилгын ажилд хэрэглэх
олон улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагаас баталсан барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгүүлэх хүсэлтэд дараахь баримт бичгийг заавал хавсаргана:
2.2.1.олон улсын болон гадаад улсын эрх бүхий
байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартыг хэрэглэх болсон шалтгаан, шаардлага, хамрах хүрээ, зориулалтыг тусгасан танилцуулга;
2.2.2.барилгын ажилд хэрэглэх олон улсын болон гадаад
улсын эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартын жагсаалт болон хуулбар хувь (англи хэлээр).
2.3.Энэ журмын 2.1-д заасан байгууллага нь олон улсын болон
гадаад улсын эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартыг бүртгэхдээ дараахь баримт бичгийг шаардахгүй:
2.3.1.бүртгүүлж, хэрэглэх норм, дүрэм, стандартыг
гадаадын аль нэг улсын эрх бүхий байгууллагаас худалдан авсан талаарх албан ёсны баримт;
2.3.2.бүртгүүлэх олон улсын болон гадаад улсын эрх
бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартын эх хувь, баталгаат орчуулга;
2.3.3.барилгын асуудал хариуцсан болон стандартчилал,
техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагын лавлагаа.
2.4.Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны
байгууллагаас энэ журмын дагуу үйлдвэрийн барилга байгууламжийн барилгын ажилд хэрэглэх олон улсын болон гадаад улсын норм, дүрэм, стандартыг бүртгүүлэх хүсэлтийг хянан шийдвэрлэхэд “Журам батлах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 107 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам”-ын 2.3.1, 2.3.3, 2.3.4-т заасан мэргэжилтний санал дүгнэлт, мэргэжлийн болон салбарын шинжлэх ухаан, техник, технологийн зөвлөлийн хурлын шийдвэр гаргуулсан байхыг шаардахгүй.
2.5.Энэ журмын 2.1-д заасны дагуу бүртгүүлсэн олон улсын болон
гадаад улсын эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартыг үйлдвэр ашиглалтад орох хүртэлх хугацаанд хэрэглэнэ.
2.6.Энэ журамд өөрөөр заагаагүй бол үйлдвэрийн барилга
байгууламжийн барилгын ажилд олон улсын болон гадаад улсын эрх бүхий байгууллагаас баталсан норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэхтэй холбоотой харилцааг хууль болон холбогдох журамд заасны дагуу зохицуулна.
Гурав.Үйлдвэрийн барилга,байгууламжийн зураг
төсөл боловсруулах, магадлал хийх
3.1.Үйлдвэрийн барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг
газрын тосны асуудал эрхэлсэн болон барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран баталгаажуулна.
3.2.Үйлдвэрийн барилга байгууламжийн архитектур төлөвлөлтийн
даалгаврыг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна.
3.3.Үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төслийн даалгаврыг
гэрээ үйлдсэн хэлээр холбогдох мэргэжлийн зөвлөлөөр хянуулж, дүгнэлт гаргуулсан байна.
3.4.Үйлдвэрийн барилга байгууламжийн эх загвар зураг (эскиз)-ийг
монгол хэлэнд хөрвүүлсэн байх ба бусад үе шатны зураг төсөл нь гэрээ үйлдсэн хэлээр байна.
3.5.Үйлдвэрийн барилга байгууламжийн эх загвар зураг (эскиз)-ийг
“Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 5.2-т заасны дагуу баталгаажуулж, хугацааг нэг удаа сунгаж болно.
3.6.Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрх бүхий байгууллагаас
олгосон үйлдвэрийн лицензтэй технологийн байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэхийг шаардахгүй.
3.7.Энэ журмын 3.6-д зааснаас бусад барилга байгууламжийн
зураг төсөлд магадлал хийх ажлын хэсгийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно. Ажлын хэсэгт экспертийн эрх авсан иргэн, хуулийн этгээдийг оролцуулах бөгөөд уг этгээд нь Барилгын тухай хуулиар тавигдах шаардлагыг хангаж, хариуцлага хүлээнэ.
3.8.Үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төсөлд магадлал
хийхэд “Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 108 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн 6.12.6, 6.12.7-д заасныг шаардахгүй.
3.9.Үйлдвэрийн барилга байгууламжийн технологийн нэгдмэл бус
бүрдэл хэсгийн зураг төсөлд хэсэгчлэн магадлал хийж болно.
3.10.Үйлдвэрийн барилга байгууламжийн зураг төслийг гэрээ
үйлдсэн хэлээр баталгаажуулна.
3.11.Энэ журмаар зохицуулаагүй үйлдвэрийн барилга байгууламжийн
зураг төсөл боловсруулах, магадлал хийхтэй холбогдсон харилцааг Барилгын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулна.
Дөрөв.Үйлдвэрийн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх,
үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах
4.1.Үйлдвэрийн барилга байгууламжийн барилгын ажлыг
эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналаар Засгийн газар шийдвэрлэнэ.
4.2.Үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах
хүсэлтийг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч хянаад үйлдвэрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулж ажиллуулна.
4.3.Энэ журмын 4.2-т заасан үйлдвэрийн барилга байгууламжийг
ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд холбогдох төрийн захиргааны төв болон төрийн байгууллагын төлөөллийг оролцуулна.
4.4.Энэ журмаар зохицуулаагүй барилгын ажлыг эхлүүлэх,
үргэлжлүүлэх, ашиглалтад оруулахтай холбоотой харилцааг Барилгын тухай хууль болон холбогдох журмаар зохицуулна.
Тав.Газрын тосны хайгуул, ашиглалтын
үйл ажиллагаа
5.1.Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тосны хайгуул,
ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, сунгах хүсэлтээ газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу бичиг баримтын бүрдлийг хангана.
5.2.Газрын тос боловсруулах үйлдвэр нь Газрын тос боловсруулах
үйлдвэрийг дэмжих тухай хуулийн 5.3-т заасан гэрээг Засгийн газраар хэлэлцүүлж, Монгол Улсад хамгийн ашигтай байх зарчмыг баримтлан байгуулна.
5.3.Газрын тос боловсруулах үйлдвэр нь газрын тос хайх, ашиглах
үйл ажиллагаанд Газрын тосны тухай хуулийн 11,12, 13, 14, 15, 16, 17, 18.2, 19, 20, 21, 26, 32, 33, 34, 36 дугаар зүйлд зааснаас бусад зохицуулалтыг мөрдөн ажиллана.
5.4.Газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд
шаардагдах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкны данстай, дотоодын хөрөнгө оруулалттай, шаардлага хангасан аж ахуйн нэгжид давуу эрх олгоно.
5.5.Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны
байгууллага нь газрын тосны үйлдвэрийн хүсэлтийн дагуу тухайн талбайд хийгдсэн хайгуулын ажлын анхдагч өгөгдөл, боловсруулалт хийгдсэн өгөгдөл, тайлан, материал, мэдээллийг цахим хэлбэрээр, боломжгүй тохиолдолд бусад хэлбэрээр хуулбарлан өгнө.
5.6.Энэ журмаар зохицуулаагүй газрын тосны хайгуул,
ашиглалттай холбогдсон бусад харилцааг Газрын тосны тухай хууль болон холбогдох журмаар зохицуулна.
Зургаа.Ажиллах хүч, мэргэжилтэн гадаадаас авах
6.1.Үйлдвэрт ажиллах гадаадын мэргэжилтэн, ажилтанд
хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 8.2-т заасны дагуу авсан хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрөл, гадаадын иргэний хилээр орж ирсэн дардас дарагдсан хуудас, эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг үндэслэн олгоно.
6.2.Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүсэлтийг үндэслэн
гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд зохих визийг Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар, Гадаадын иргэн, харьяатын газар шуурхай олгох арга хэмжээг зохион байгуулна.
6.3.Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь
гадаадаас ирсэн ажиллах хүч, мэргэжилтэнд хөдөлмөр эрхлэх болон оршин суух зөвшөөрөл олгох асуудлыг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шийдвэрлэнэ.
6.4.Боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага нь үйлдвэрт ажиллах инженер, техникийн ажиллагсдыг бэлтгэх, мэргэшүүлэх, дадлагажуулахад дэмжлэг үзүүлнэ.
Долоо.Үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолойн
барилга байгууламжид ашиглах техник, тоног
төхөөрөмж, түүхий эд, бараа
материалын тээвэрлэлт
7.1.Үйлдвэрийн барилга байгууламжийн угсралтад шаардлагатай
машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг хил дамжуулан тээвэрлэх асуудлаар гадаад харилцааны болон зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дэмжлэг үзүүлж ажиллана.
7.2.Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв
байгууллага болон гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь үйлдвэрийн барилга байгууламжийн барилга угсралтад ашиглах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг улсын хилээр тэргүүн ээлжид нэвтрүүлж, тээвэрлэх арга хэмжээ авна.
7.3.Төмөр замын байгууллага нь үйлдвэрийн болон түүхий тос
дамжуулах хоолойн барилга байгууламжийн барилга угсралтад ашиглагдах машин механизм, техник, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл, түүхий эд, бараа материалыг захиалгын дагуу тэргүүн ээлжид тээвэрлэх арга хэмжээ авна.
7.4.Газрын тос боловсруулах үйлдвэр нь холбогдох тооцоо,
судалгаанд үндэслэн овор хэмжээ ихтэй, задлах боломжгүй, хүнд ачааг тээвэрлэх маршрут, бүрэлдэхүүнийг авто замын ашиглалт хариуцсан болон цагдаагийн байгууллагатай хамтран тогтооно. Шаардлагатай тохиолдолд тээвэрлэлтийн аюулгүй байдал, харуул хамгаалалтыг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
Найм.Нэгжийн удирдлагын дэмжлэг
8.1.Үйлдвэрийн барилга байгууламжийг барих, газрын тосны
хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулахад тухайн нэгжийн нутгийн өөрөө удирдах байгууллага болон Засаг дарга дараахь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана:
8.1.1.Засаг дарга нь Газрын тос боловсруулах үйлдвэрийг
дэмжих тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг харьяа байгууллага, олон нийтэд сурталчлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
8.1.2.нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга нь
газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга байгууламжийг барих болон газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аливаа хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
8.1.3.холбогдох бусад.
Ес.Аюулгүй байдал, харуул хамгаалалт
9.1.Үйлдвэрийн барилга байгууламжийн аюулгүй байдал, харуул
хамгаалалтыг үйлдвэр ашиглалтад орох хүртэлх хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр, үйлдвэр ашиглалтад орсноос хойш гэрээт хамгаалалтын хүрээнд дотоодын цэрэг гүйцэтгэнэ.