Журам шинэчлэн батлах тухай № 210
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 110 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.1 дэх заалт, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 65 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр
гаргасан Сэргэлэнгийн Энхбаярыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.
2021 оны 7 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр Дугаар 210 хот
Журам шинэчлэн батлах тухай
Өрийн удирдлагын тухай хуулийн 35.6, 35.10-т заасныг тус тус
үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээ, түүнд
тавигдах шаардлага, авлага барагдуулах журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны дагуу байгуулах гэрээний загвар”-ыг 2 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгааны авлага барагдуулах гэрээний загвар”-ыг 3 дугаар хавсралт, “Засгийн газрын өрийн баталгаа гаргуулагчийн төлөх шимтгэлийн дүнг тооцох аргачлал”-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн
сайд Б.Жавхланд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай”
Засгийн газрын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.