Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 109
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 108 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
1 дэх хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, мөн зүйлийн 40.2 дахь хэсгийн 40.2.9 дэх заалт, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 63 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт
хүрсэн Цэвээндоогийн Өрнөндэлгэрийг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Шарын Оюунгэрэлийг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.
2021 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 20-ны өдөр Дугаар 109 хот
Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэг, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2021 оны 64 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Хуульд заасан өндөр насны тэтгэвэрт гарах эрх үүсэж, өөрөө
хүсэлтээ гаргасан Дагаагийн Байгалмааг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлсүгэй.