Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(1207)
— 819 —

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай № 106

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 30-ны өдөр Дугаар 106 хот

Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт

үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн суурийг тэлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг сайжруулах зорилгоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрийг 2 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтыг 3 дугаар хавсралтаар, “Шинэ сэргэлтийн бодлогo”-ын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 4 дүгээр хавсралтаар, Монгол Улсын Их Хуралд 2022 онд үе шаттайгаар өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх хуулийн төслийн жагсаалтыг 5 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээг

хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөв, бусад санхүүжилтийн эх үүсвэртэй уялдуулан төр-хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурлан зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/, Монголбанк /Б.Лхагвасүрэн/-д тус тус даалгасугай.

3.“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төсөл, арга хэмжээний

хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

4.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтын хүрээнд

төр, төр-хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх Хөгжлийн төслийн жагсаалтад тусгагдаагүй бусад төслийг дэмжиж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.

5.Энэ тогтоолыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2022 · № 9 (1207)819-р хуудас