Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 88
2021 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 12-ны өдөр Дугаар 88 хот
Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах
зарим арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1
дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль баталсантай
холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/төрийн болон төрийн өмчийн оролцоот хуулийн
этгээдүүд жилийн эцсийн санхүүгийн тайлангаар гарсан цэвэр ашгийн 50 хувь болон төрийн эзэмшилд хамаарах эздийн өмчийн 1 хувьтай тэнцэх дүнгийн аль өндөр хэмжээгээр ногдол ашиг тооцон хуваарилж төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд авахыг чиглэл болгон ажиллах;
2/Засгийн газраас дэвшүүлсэн төсвийн хэмнэлтийн
бодлогод нийцүүлэн төрийн албанд ашиглаж байгаа суудлын автомашины ашиглалтад тавих хяналтыг сайжруулж, зэвсэгт хүчин, цагдаа, тагнуул, онцгой байдал, эрүүл мэндийн байгууллагаас бусад төрийн байгууллагын суудлын автомашины хэрэглээг төр, хувийн хэвшлийн түншлэлээр үе шаттайгаар хэрэгжүүлж, төсвийн үр ашгийг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах;
3/2022 оны төсвийн жилд төсвийн хөрөнгөөр дотоодын
үйлдвэрээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний хэмжээг өмнөх оны хэмжээтэй харьцуулахад 2 дахин нэмэгдүүлэх;
4/улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга
хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт нөлөөлж байгаа хүчин зүйлийг судалж, үнийн өөрчлөлтийн индексийг батлах;