Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(752)
— 2050 —

Журам батлах тухай, тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 263

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 263 хот Журам батлах тухай, тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Дэлхийн болон бүс (тив)-ийн үс, гоо засал, хувцас урлалын мэргэжлийн тэмцээнд амжилт гаргасан үсчин, гоо засалч, хувцас урлаачид мөнгөн шагнал олгох журам”-ыг Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын 5 дугаар хавсралт болгон хавсралт ёсоор баталсугай.

2. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолын хавсралтад дараахь нэмэлт оруулсугай:

а) тогтоолын 2 дугаар хавсралтад дор дурдсан агуулга бүхий 4 дэх хэсэг:

“4. Дэлхийн болон бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн, уралдаанд онцгой амжилт гаргасан үсчин, гоо засалч, хувцас урлаачид олгох мөнгөн шагнал

б) тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт”-д дор дурдсан агуулга бүхий хэсэг:

Ангилал Төрөл Байр Мөнгөн шагналын хэмжээ (сая, төгрөгөөр)

Дэлхийн мэргэжлийн тэмцээн Үс, гоо засал

Гран при 40.0 Алт 30.0 Мөнгө 25.0 Хүрэл 20.0 Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Гран при 18.0 Алт 15.0 Мөнгө 12.0 Хүрэл 9.0

Дэлхийн мэргэжлийн тэмцээн Хувцас урлал

Гран при 40.0 Алт 30.0 Мөнгө 25.0 Хүрэл 20.0

Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн

Гран при 18.0 Алт 15.0 Мөнгө 12.0 Хүрэл 9.0

Ангилал Төрөл Давтамж

Дэлхийн мэргэжлийн тэмцээн Үс, гоо засал 2 жил тутам Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн Жил бүр Дэлхийн мэргэжлийн тэмцээн Хоёр. Хувцас урлал

2 жил тутам Бүс (тив)-ийн мэргэжлийн тэмцээн Жил бүр

Төрийн мэдээлэл · 2012 · № 35 (752)2050-р хуудас