Монголын Оюутны спортын III их наадам зохион байгуулах тухай № 262
г) Байт харвааны Азийн Гран При тэмцээн; д) Монгол туургатан хүүхдийн наадам; е) Бодибилдинг, фитнессийн залуучууд, ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн.
2. Дээрх тэмцээнүүдийг зохион байгуулахад шаардагдах зардлыг 2013 оны төсөвт тусган санхүүжүүлж, тэмцээний бэлтгэлийг бүрэн хангуулах, зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.
2012 оны 8 дугаар Улаанбаатар сарын 1-ний өдөр Дугаар 262 хот Монголын Оюутны спортын III их наадам зохион байгуулах тухай
Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5, 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2013 онд Монголын Оюутны спортын III их наадмыг орон даяар зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт, Ази, Европын оронд суралцаж байгаа монгол оюутны спортын их наадмыг зохион байгуулахыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нарт тус тус даалгасугай.
2. Спортын их наадмын анхан шатны тэмцээний зардлыг төсвийн багцдаа тусган санхүүжүүлж, өндөр хэмжээнд зохион байгуулахыг нийслэл болон холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт, их наадмын шигшээ тэмцээн зохион байгуулахад шаардагдах зардлыг Эрүүл мэндийн сайдын 2013 оны төсвийн багцад тусгахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт тус тус даалгасугай. 3. Монголын Оюутны спортын III их наадмыг зохион байгуулсан дүнг 2013 оны III улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатарт даалгасугай.