Ерөнхийлөгчийн хоригийн тухай № 24
7 дугаар зүйл.Бүрдүүлэх баримт бичиг
7.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэн дараах баримт бичгийн аль нэгийг бүрдүүлнэ: 7.1.1.хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтөлсөн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар;
7.1.2.1990-1995,1995-2000 онуудад оршин сууж байсан газрынхаа харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын тодорхойлолт;
7.1.3.ажилласан хугацааг нь тооцох баримтгүй болсон иргэний ажилласан хугацааг шүүхээс тогтоосон бол уг шүүхийн шийдвэр.
7.2.Ажилласан хугацааг нөхөн тооцуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхийг хүссэн иргэн өргөдлөө энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийн хамт аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын газар, хэлтэст өгнө.
2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 24 хот
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурал 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрсүгэй.