Бригадын генерал цол хүртээх тухай № 167
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакц.
Улаанбаатар-14201, Төрийн ордон 124 тоот
И-мэйл: turiin_medeelel@parliament.mn
Утас: 262420
Хэвлэлийн хуудас: 2
Индекс: 200003
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 168 хот
Зарлигт өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
1. “Цол хасах тухай” 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигт өөрчлөлт оруулж Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг хассаныг хүчингүй болгосугай.
2. Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг хасаагүйд тооцсугай.
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 167 хот
Бригадын генерал цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цол хүртээсүгэй.