Хошууч генерал цол хүртээх тухай № 166
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 165 хот
Дэслэгч генерал цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цол хүртээсүгэй.
2021 оны 06 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 166 хот
Хошууч генерал цол хүртээх тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 37 дугаар зарлигийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлалын штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цол хүртээсүгэй.