Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1177)
— 1803 —

Албан тушаалаас чөлөөлөх тухай № 150

4.Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад бодитой хувь нэмэр

оруулсан гадаад улсын иргэнийг хүндэт медалиар шагнаж болно. Хүндэт медалиар шагнуулах гадаад улсын иргэний нэрийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн өргөн мэдүүлнэ.

5.Хүндэт медалиар 2021 онд багтаан шагнана.

6.Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны

хүрээнд улсын цол хүртсэн, одон, медалиар шагнуулсан иргэнийг тус ойн хүндэт медалиар давхар шагнаж болно.

7.Хүндэт медалиар нэхэн шагнахгүй.

8.Хүндэт медалийг үнэмлэхийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч,

Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга гардуулна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2021 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 04-ны өдөр Дугаар 150 хот

Албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,

Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Өөрөө хүсэлт гаргасан тул Тэрбишийн Мөнх-Эрдэнийг Шүүхийн

ёс зүйн хорооны дарга, гишүүний албан тушаалаас чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2021 · № 27 (1177)1803-р хуудас