“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий болгох тухай № 65
2021 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 06-ны өдөр Дугаар 65 хот
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн
хүндэт медаль” бий болгох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль” бий
болгосугай.
2.“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийн
тодорхойлолт”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
3.Энэ тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны
65 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
Нэг.Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт
медалийн хэлбэр дүрс, бэлгэдэл утгын товч тайлбар
1.1.Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль /цаашид
“хүндэт медаль” гэх/ нь зүүлт, медаль гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
1.2.Хүндэт медалийн зүүлтийн дээд хэсэг нь таван өнцөгтэй бөгөөд
таван өнцгийн дээд хэсэг нь тэгш өнцөгт, доод хэсэг нь налуу гурвалжин байна. Зүүлтийн таван өнцөгт хэсэг нь Монгол Улсын төрийн далбааны өнгө болох мөнх тэнгэрийн хөх, мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй бөгөөд гадуураа алтан шаргал хүрээтэй байна. Зүүлтийн доод хэсэг нь дугуй хэлбэртэй байх бөгөөд дугуй хэсгийн голд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн соёмбыг байрлуулсан, алтан шаргал өнгөтэй байна. Гадуураа товгор алтан шаргал хүрээтэй байна.
1.3.Хүндэт медалийн тэмдэг болох доод хэсэг нь дөрвөн зүг,
найман зовхисыг илэрхийлсэн найман өндөр оройтой, нарны цацраг хэлбэртэй байна. Цацрагийн гол хэсэг нь сүүн цагаан өнгөтэй байх ба Ардын хувьсгалын 100 жилийн ойн бэлгэдлийг алтан шаргал өнгөөр товойлгон байрлуулна. Бэлгэдлийн “100” гэсэн тооны голд Ардын хувьсгалын их удирдагчдын нэг жанжин Д.Сүхбаатарын хөшөөг цагаанаар, жанжны гар дээр Хүннү өвгөдийн гал, нар, сарыг мандуулан “Ардын хувьсгал” гэсэн үгийг алтан шаргалаар, “1921-2021” гэснийг алтан шаргал туузан дээр цагаанаар бичнэ.
Хоёр.Ардын хувьсгалын 100 жилийн ойн
хүндэт медалийн хийц, хэмжээ
2.1.Хүндэт медалийн зүүлт буюу дээд хэсгийн тэгш өнцөгтийн
өндөр нь 26 мм, өргөн нь 34 мм, гаднах хөвөө нь өөрөөсөө товойж гарсан байна. Таван өнцөгт нь 34х6х14 мм хэмжээтэй бөгөөд 41 градус налуу байна. Доод дугуй хэсэг нь 16 мм диаметртэй, голын соёмбо нь 12х6 мм хэмжээтэй байна.
2.2.Медаль буюу доод хэсгийн цацрагийн диаметр 40 мм, голын
дугуйн диаметр 28 мм, бэлгэдэл хэсэг нь 22х16 мм хэмжээтэй, товгор байна.
2.3.Хүндэт медалийн их бие нь 5 мм, хамгийн товгор хэсэгтээ 5.6
мм зузаантай байна.
2.4.Зүүлт, медаль хоёрыг цагаригаар холбох бөгөөд зүүлтийн ар
талд хувцасны энгэрт тогтоох зүүтэй байна.
2.5.Зүүлт, медалийг гуулиар хийж, алтан шармалаар бүрнэ.
2.6.Хүндэт медалийн хайрцаг улаан дотортой, тунгалаг пластик
тагтай байна.
Монгол Улсын Их Хурлын 2021 оны
65 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
1.Монгол Улсын Ерөнхийлөгч Ардын хувьсгалын 100 жилийн ойн
хүндэт медаль /цаашид “хүндэт медаль” гэх/-иар шагнах тухай зарлиг гаргана.
2.Хүндэт медалиар эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь
нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач, зохиолч, урлаг, соёлын зүтгэлтэн, уран бүтээлч болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэнийг шагнана.
3.Хүндэт медалиар шагнуулах иргэдийн нэрсийн жагсаалтыг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар баталсан “Монгол Улсын цол хүртээх, одон медалиар шагнах журам”-ын 11-д заасан эрх бүхий албан тушаалтан ажилласан жил, ажлын амжилтыг харгалзан гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.