Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2021 оны 06 дугаар Улаанбаатар
сарын 11-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх
журмын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “2021 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай” гэснийг “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл тус бүр 9.5 хувь, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус бүр 8.5 хувьтай” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “2021 оноос эхлэн 12.5 хувиас” гэснийг “2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 12.5 хувиас, 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 11.5 хувиас” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.