Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
79.Санал хураалтын дүн гаргах, дамжуулах талаар хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
80.Баталсан загвар, шаардлагыг хангаагүй саналын хуудсаар санал авсан, өгсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
81.Санал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
82.Нэмэлт болон дахин санал хураалтын хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулсан бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
2 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “заасан хэмжээгээр” гэсний дараа “шүүх,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Зөрчлийн тухай хуулийн “АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ” гэснийг “АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ” гэж, 17.1 дүгээр зүйлийн дугаарыг “18.1” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчилсүгэй:
“3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2020 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай: