Журам батлах тухай № 174
Засгийн газрын 2020 оны 165 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
1. Онцгой байдлын байгууллагын алба хаагч (цаашид “алба хаагч” гэх) албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд түүнд нэг удаагийн нөхөн олговор олгоход энэ журмыг мөрдөнө.
2. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа 41-49 хүртэл хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин, 50-69 хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин, 70-аас дээш хувиар алдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нэг удаа нөхөн олговор олгоно.
3. Алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцад хөдөлмөрийн чадвараа алдсан талаарх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт, холбогдох материалыг алба хаагчийн харьяалах байгууллагын дарга онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4. Нөхөн олговрыг алба хаагчийн холбогдох материалыг үндэслэн 30 хоногийн дотор онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр олгоно.
5. Нөхөн олговор олгох зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.
4. Гурван сараас дээш хугацаагаар эмчилгээний чөлөөтэй болон байгууллагын захиалгаар гадаад, дотоодын их, дээд сургууль, академид суралцаж байгаа алба хаагчид уг нэмэгдлийг олгохгүй.
5. Нэмэгдэл олгох зардлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын жил бүрийн төсөвт тусгаж батлуулна.
2020 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 174 хот
Журам батлах тухай
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 49.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн архивын ажилтанд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.