Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1158)
— 869 —

Журам батлах тухай № 165

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Засгийн газрын 2020 оны 165 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

АЛСЛАГДСАН АЙМАГ, СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ БАЙРЛАХ ОНЦГОЙ БАЙДЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАРЬЯА НЭГЖИД ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙГАА АЛБА ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ

1. Aлслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах Онцгой байдлын байгууллагын харьяа салбар, нэгжид захиргааны санаачилгаар томилогдон ажиллаж байгаа тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух харьяалалгүй алба хаагчдад нэмэгдэл олгоход энэ журмыг мөрдөнө.

2. Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжийн жагсаалтыг газар зүйн онцлог, байршлыг харгалзан онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батална.

3. Нэмэгдлийг алба хаагчийн томилогдсон өдрөөс хойш оршин суух хаягийн лавлагааг үндэслэн тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингийн 50 хувиар тооцож 5 жилийн хугацаанд улирал бүр харьяалах байгууллагын даргын тушаалаар олгоно. Томилогдсон өдрөөс хойш оршин суух хаягийн бүртгэлд өөрчлөлт орсон тохиолдолд энэ журам хамаарахгүй.

2020 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 165 хот

Журам батлах тухай

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50.12-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Алслагдсан аймаг, сумын нутаг дэвсгэрт байрлах онцгой байдлын байгууллагын харьяа нэгжид томилогдон ажиллаж байгаа алба хаагчид нэмэгдэл олгох журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Онцгой байдлын байгууллагын алба хаагч хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд нэг удаагийн нөхөн олговор олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
МОНГОЛ УЛСЫН
ШАДАР САЙД Я.СОДБААТАР
Төрийн мэдээлэл · 2021 · № 8 (1158)869-р хуудас