Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1156)
— 617 —

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай № 138

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 138 хот

Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1,

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн шүүгч Базаргарьдийн

Сүхгомбыг Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Данзангийн Эрдэнэбилэгийг Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан шүүгч Тогооборын Бямбажавыг Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, шүүгч Жамбалын Мөнхтуяаг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2020 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 15-ны өдөр Дугаар 144 хот

Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2, Монгол

Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 16, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд

томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ХАЛТМААГИЙН
ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛГА
Төрийн мэдээлэл · 2021 · № 6 (1156)617-р хуудас