— 616 —
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай № 14
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2021 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 14 хот
Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэг, санал хураалтын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг
томилсугай.
2.Энэ тогтоолыг 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн
дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР