Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 33
(750)
— 1956 —

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “Төлөөлөн удирдах зөвлөл болон” гэсний дараа “эдийн засгийн хөгжлийн, ” гэж, “саналыг” гэсний дараа “тус тус” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 23.1 дэх хэсгийн “Санхүү, төсвийн” гэснийг “Эдийн засгийн хөгжлийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 08 дугаар Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “санхүү, төсвийн” гэсний өмнө “эдийн засгийн хөгжлийн болон” гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2012 · № 33 (750)1956-р хуудас