Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсгийн “Энэ хуулийн 10.1.14-т заасан эцсийн өмчлөгчийн” гэснийг “Хуулийн этгээдийн” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.14 дэх заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа” гэснийг, мөн заалтын “, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.2.10 дахь заалтын “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэснийг, мөн заалтын “, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн баталгаажуулсан хуулбар” гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2019 оны 03 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 30 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 30.3 дахь хэсэг нэмсүгэй:
“30.3.Татварын алба хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан шаардсан мэдээллийг гаргаж өгнө.”