Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 43
(1145)
— 2293 —

Монгол Улс болон Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр

5.3.Сум, хорооны нийгмийн ажилтан цахим хэлбэрээр хүсэлт гаргаж, нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамрагдсан иргэдээс түүврийн аргаар сонгож, тухайн иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтөө өөрөө авч байгаа эсэхэд сард нэг удаа хяналт тавина.

5.4.Энэ журмын 5.3-т заасан хяналтаар аливаа зөрчил илэрсэн тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан гарсан зөрчлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагад мэдэгдэнэ.

5.5.Нийгмийн халамжийн байгууллага төрийн хяналт, шалгалтын байгууллагад иргэний цахим хувийн хэргийн бүрдэл, бусад баримт бичгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгуулна.

Зургаа. Бусад

6.1.Иргэн хуурамч баримт бичиг үйлдэх, худал мэдээлэх зэргээр нийгмийн халамжид хамрагдсан нь тогтоогдвол Нийгмийн халамжийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтийн олголтыг зогсоож, нөхөн төлүүлнэ.

6.2.Нийгмийн халамжид хамрагдах иргэний баримт бичгийг буруу хянан баталгаажуулсан, хамрагдах хугацааг буруу, алдаатай тогтоосон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
ЗЭЭЛИЙН ДУГААР –Л0414А
МОНГОЛ УЛС

болон

АЗИЙН ДЭД БҮТЦИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНК

хоорондын

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР

(КОВИД-19 цар тахлын эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр)

Огноо: 2020 оны 9 дүгээр сарын 8

Төрийн мэдээлэл · 2020 · № 43 (1145)2293-р хуудас