Журам шинэчлэн батлах тухай № 194
55. Ярьдаг халууны шил 60.000
56. Ярьдаг цаг 30.000
57. Ярьдаг даралтын аппарат 180.000
58. Радио хүлээн авагч 50.000
59. Цагаан таяг 70.000
60. Мэдрэгчтэй цагаан таяг 145.000
Тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллага хийх, олгох протез, ортопед, тусгай хэрэгсэл
61. Хиймэл шүд
3 хүртэлх 40.000 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 6 хүртэлх 80.000 7 ба түүнээс дээш 130.000 62. Харааны шил 20.000 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд
63. Контактны линз (+5,-5 болон түүнээс дээш) 120.000
64. Сонсголын дижитал аппарат 500.000
65. Насанд хүрэгсдийн Stom-ийн уут (100 ширхэг) 860.000 Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн
66. Хүүхдийн Stom-ийн уут (100 ширхэг) 860.000 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 194 хот
Журам батлах тухай
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.2, Ахмад настны тухай хуулийн 13.2, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26.4, Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийн 6.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлттэй холбоотой харилцааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.
3.Нийгмийн халамжийн үйлчилгээний мэдээллийн нэгдсэн системийн тасралтгүй хэвийн, аюулгүй байдлыг хангаж, хөгжүүлэлт хийж ажиллахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (Т.Бадрахбаяр), Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв (Т.Батбилэг)-д тус тус үүрэг болгосугай.
Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай, Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай, Алдар цолтон ахмад настанд нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль (цаашид “хууль” гэх)-д заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлт (цаашид “нийгмийн халамж” гэх)-д хамрагдах иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах, уг хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхэд энэ журмыг баримтална.
1.2.Иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ цахим хэлбэрээр гаргах боломжгүй тохиолдолд хүсэлтээ холбогдох хууль тогтоомжид заасны дагуу сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.
Хоёр. Иргэн цахим хэлбэрээр хүсэлт гаргах
2.1.Иргэн нийгмийн халамжид хамрагдах хүсэлтээ дараах цахим системийг ашиглаж гаргана:
2.1.1.нийгмийн халамжийн нэгдсэн систем буюу “www. ecare.mn” цахим хуудас болон “ecare” гар утасны аппликейшн (цаашид “систем” гэх);
2.1.2.төрийн үйлчилгээний цахим машин (цаашид “ТҮЦ машин” гэх). 2.2.Энэ журмын 2.1.1-т заасан системд хандан хүсэлт гаргах иргэн системийн “Бүртгүүлэх хэсэг”-т дараах мэдээллийг кирилл үсгээр бичиж, бүртгүүлнэ:
2.2.1.регистрийн дугаар; 2.2.2.эцэг/эхийн нэр; 2.2.3.өөрийн нэр; 2.2.4.цахим шуудан (имэйл)-ийн хаяг; 2.2.5.гар утасны дугаар.
2.3.Энэ журмын 2.2-т заасны дагуу бүртгүүлсэн иргэний цахим шуудан, эсхүл гар утсанд системд нэвтрэх “нууц үг” бүхий мэдээлэл ирнэ.
2.4.Иргэн системийн “Нэвтрэх хэсэг”-т өөрийн регистрийн дугаар болон энэ журмын 2.3-т заасан “нууц үг”-ийг оруулснаар цахим системийг ашиглан нийгмийн халамжид хамрагдах хүсэлт гаргах нөхцөл бүрдэнэ.
2.5.Иргэн системийн “Хувийн мэдээлэл хэсэг”-т дараах мэдээллийг кирилл үсгээр бичиж оруулна: 2.5.1.байнга оршин суугаа газрын хаяг;
2.5.2.Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банк дахь өөрийн төгрөгийн харилцах дансны нэр, дугаар.
2.6.Иргэн холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангасан нийгмийн халамжийн төрлөөс сонгож, системээс өгөгдөх зааврын дагуу өргөдлийн маягт, бусад холбогдох баримт бичгийг цахим хэлбэрээр байршуулж, хүсэлтээ илгээнэ.
2.7.Системд байршуулах боломжгүй, нэмэлтээр шаардагдах баримт бичгийг системээс өгөгдөх зааврын дагуу цахим хэлбэрт хөрвүүлж, хавсаргана.
2.8.Иргэн энэ журмын 2.1.2-т заасны дагуу хүсэлт гаргахдаа “ТҮЦ машин”-д регистрийн дугаар, хурууны хээг бүртгүүлж, холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангасан нийгмийн халамжийн төрлөөс сонгож, дэлгэц дээрх зааврын дагуу хүсэлтээ илгээнэ.
2.9.Энэ журмын 2.2, 2.5-д заасан мэдээллийн үнэн зөвийг иргэн өөрөө хариуцна.
Гурав. Иргэний цахим хүсэлтийг хянан шийдвэрлэх
3.1.Сум, хорооны нийгмийн ажилтан энэ журмын 2.1-д заасан системд хандан хүсэлт гаргасан иргэний цахим хүсэлтийг ажлын 3 хоногийн дотор хянан бүртгэж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагад илгээнэ.
3.2.Иргэний цахим хүсэлтэд хавсаргасан баримт бичиг нь холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангахгүй байгаа тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтан тухайн иргэнээр зөрчлийг арилгуулж мэдээллийн үнэн, бодит байдлыг хангуулах арга хэмжээ авна.
3.3.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь энэ журмын 2.1-д заасан системд хандан хүсэлт гаргасан иргэний цахим хүсэлт болон сум, хорооны нийгмийн ажилтнаас ирүүлсэн иргэний хүсэлтийг ажлын 5 хоногийн дотор хянан баталгаажуулна.
3.4.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага иргэний цахим хэлбэрээр ирүүлсэн хүсэлтэд хавсаргасан баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шалгуур, нөхцөлийг хангахгүй байгаа тохиолдолд сум, хорооны нийгмийн ажилтанд шилжүүлж, мэдээллийн үнэн, бодит байдлыг хангуулна.
3.5.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага цахим хэлбэрээр хүсэлт гарган нийгмийн халамжийн үйл ажиллагаанд хамрагдсан иргэн тус бүрд цахим хувийн хэрэг үүсгэн архивлана.
Дөрөв. Нийгмийн халамж олгох
4.1.Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдэл, хөнгөлөлтийг иргэнд цахим хэлбэрээр хүсэлт гаргасан өдрөөс эхлэн тооцож олгоно.
4.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нийгмийн халамжид хамрагдах эрх үүссэн иргэний мэдээлэл бүхий жагсаалт (цаашид “жагсаалт” гэх)-ыг сар бүрийн 10, 20-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.3.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 4.2-т заасан жагсаалтыг холбогдох төрийн байгууллагуудын мэдээллийн сантай тулган баталгаажуулж, тухайн сарын батлагдсан төсвийн хуваарийн дагуу сар бүрийн 13, 23-ны өдрийн дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын
Төрийн сангийн газар (цаашид “Төрийн сангийн газар” гэх)-т цахим хэлбэрээр болон албан бичгээр хүргүүлнэ.
4.4.Төрийн сангийн газар нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн жагсаалт болон төлбөрийн хүсэлт (ТТ1 маягт)-д үндэслэн тухайн иргэний системд бүртгэлтэй дансанд холбогдох санхүүжилтийг сар бүрийн 15, 25-ны өдрийн дотор байршуулна.
4.5.Төрийн сангийн газар нийгмийн халамжийн мөнгөн олголт хийгдсэн талаарх хаалтын жагсаалтыг сар бүрийн 30-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
4.6.Нийгмийн халамжид хамрагдсан иргэний системд бүртгэлтэй дансны дугаар, нэр болон бусад мэдээлэл зөрүүтэйн улмаас санхүүжилт буцаагдсан тохиолдолд системээс тухайн иргэнд мэдэгдэл хүргүүлнэ.
4.7.Иргэн мэдэгдэл хүлээн авснаас хойш хуанлийн 15 хоногийн дотор системд мэдээллээ залруулан баталгаажуулна.
4.8.Иргэн энэ журмын 4.7-д заасан хугацаанд мэдээллээ залруулаагүйн улмаас буцаагдсан саруудын мөнгөн олголтыг мэдээлэл залруулсан хугацаанаас хамаарч тухайн, эсхүл дараа сард нөхөн олгоно.
4.9.Иргэн тухайн жилийн 12 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө мэдээллээ залруулаагүй тохиолдолд мөнгөн олголтыг дараа оны төсвөөс нөхөн олгохгүй.
4.10.Энэ журмын 4.2, 4.3-т заасан мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус хариуцна.
Тав. Тайлагналт, хяналт шалгалт
5.1.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага халамжийн сангийн мэдээ, тайланг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дагуу гаргаж тайлагнана.
5.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллагын хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн нь цахим хэлбэрээр хүсэлт гаргаж, нийгмийн халамжид хамрагдах эрх үүссэн иргэний цахим хувийн хэрэг, олголтын жагсаалтад тухай бүр хяналт тавина.