Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай № 09
5.2.Дипломат, албан гадаад паспортын олголтын тайланг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж хагас жил тутам гаргаж, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дэд сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргад тус тус танилцуулна.
5.3.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхдээ мэдүүлэгч нь баримт бичиг хуурамчаар үйлдсэн, худал мэдээлэл өгсөн, паспортаа бусдад ашиглуулсан, худалдсан, барьцаалсан асуудлыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага эрх бүхий байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлнэ.
5.4.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэхүү журмын 4.1.3, 4.2-т заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналаа холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар хариу мэдэгдэнэ.
5.5.Энэ журмын дагуу дипломат, албан гадаад паспорт эзэмшиж буй төрийн жинхэнэ албан хаагч гадаад улсын хил, гаалиар болон нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан, тээвэрлэсэн, хууль бусаар худалдах үйл ажиллагаанд оролцсон талаар гадаад улсын эрх бүхий байгууллагаас дипломат шугамаар мэдэгдсэн тохиолдолд тухайн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулна.
2020 оны 10 дугаар Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 09 хот
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоо, Г.Туулхүү, Ш.Солонго, Ц.Нанзаддорж /илтгэгч/ нарын