Журам шинэчлэн батлах тухай № 190
13. Пресплитийн цэнэг - 3602 14. Аммонит тэсрэх бодис боодолтой, хамгаалалттай 3602 15. Динамит тэсрэх бодис бортоготой, чичирхийллийн 3602 16. Гранулит тэсрэх бодис мөхлөгтэй, задгай 3602
17. Анфо тэсрэх бодис
энгийн найрлагатай, савлагаатай
3602 нэмэлт хольцтой, савлагаатай энгийн найрлагатай, задгай хүнд анфо савлагаатай
18. Эмульсийн тэсрэх бодис
савлагаатай, тэслүүрт мэдрэмтгий
3602 савлагаатай тэслүүрт, мэдрэмтгий бус задгай анфогийн хольцтой задгай Гурав. Үндсэн түүхий эд
19. Аммиакийн шүү
Аммиакийн шүү цэвэр 6884-52-2
6484-52-2
Аммиакийн шүү сүвэрхэг 3102-30
3603
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 27-ны өдөр Дугаар 190 хот
Журам шинэчлэн батлах тухай
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 17.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын дипломат, албан гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан хүчинтэй хугацаа нь дуусаагүй байгаа дипломат, албан гадаад паспортын ашиглалтад хяналт тавьж, шинэчлэн баталсан журамд нийцүүлэх арга хэмжээ авахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 260 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолын хавсралт
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын дипломат, албан гадаад паспортыг олгох, эзэмших, хадгалах, хүчингүй болгох, устгахтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг баримтална.
1.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан гадаад паспортыг батлагдсан загварын дагуу хэвлүүлж, тухай бүр гадаад улсын эрх бүхий байгууллагад зохих журмын дагуу хүргүүлнэ.
1.4.Дипломат, албан гадаад паспортыг хэвлүүлэх зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
1.5.Дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгож, бүртгэж, хүчингүй болгоно.
1.6.Дипломат, албан гадаад паспорт нь 5 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд хүчинтэй хугацааг сунгахгүй.
1.7.Дипломат, албан гадаад паспорт нь Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллага (ИКАО)-ын Doc 9303-аар тогтоосон стандартыг хангасан дараах төрөлтэй байна:
1.7.1.цахим төхөөрөмжөөр уншигдах паспорт (MRTD); 1.7.2.иргэний биеийн давхцахгүй өгөгдөл (цээж зураг, гарын хурууны хээ г.м)-ийг агуулсан санах ойтой паспорт (eMRTD).
1.8.Энэ журмын 1.7-д заасан дипломат, албан гадаад паспорт дараах мэдээллийг агуулсан байна:
1.8.1.энэ журмын 1.7.1-д заасан дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаар;
1.8.2.энэ журмын 1.7.2-т заасан дипломат, албан гадаад паспортад эзэмшигчийн ургийн овог, эцэг (эх)-ийн болон өөрийн нэр, иргэний харьяалал, регистрийн дугаарыг.
1.9.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн, олгосон, хүчингүй болгосон талаарх мэдээллийг цахим мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, хилийн шалган нэвтрүүлэх хяналтын цахим мэдээллийн сүлжээтэй холбогдох мэдээллийг солилцоно. Хоёр. Дипломат, албан гадаад паспорт олгох
2.1.Дипломат гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд олгоно:
2.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;
2.1.2.төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.3.төрийн өндөр албан тушаалын ТӨ-IYА-ТӨ-YIА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр/нөхөр;
2.1.4.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд асан болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;
2.1.5.төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-YI зэрэглэлд хамаарч байсан албан тушаалтан, түүний эхнэр/нөхөрт тухайн албан тушаалын бүрэн эрхийн хугацаатай адил хугацаанд;
2.1.6.гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;
2.1.7.төрийн албаны ТЗ-15, АА-I, ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан түүний эхнэр/нөхөр;
2.1.8.хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр/ нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.1.9.Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой иргэн, түүний эхнэр/нөхөр, Засгийн газрын салбарын тэргүүний ажилтны “Хүндэт дипломат” хүндэт тэмдгээр шагнуулсан ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр;
2.1.10.энэ журмын 2.1.1-д заасан албан тушаалтан гадаад улсад зорчиход дагалдан явах төрийн тусгай хамгаалалтын алба хаагч.
2.2.Албан гадаад паспортыг Монгол Улсын дор дурдсан албан тушаалтан, иргэнд энэ журмын 3.7-д заасан паспорт мэдүүлэх эрх бүхий төрийн байгууллагаар уламжлан мэдүүлснээр олгоно:
2.2.1.төрийн албаны АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.2.төрийн захиргааны албаны ТЗ-6-ТЗ-14 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.3.шүүгч, прокурор; 2.2.4.сум, дүүргийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга;
2.2.5.аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч; 2.2.6.төрийн тусгай албан тушаалын ТТ-10-ТТ-17 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.7.Авлигатай тэмцэх газрын хэлтэс, албаны дарга, ахлах ажилтан, ажилтан, шаардлагатай тохиолдолд туслах ажилтан;
2.2.8.төрийн үйлчилгээний ТҮ-11-ТҮ-12 зэрэглэлд хамаарах албан тушаалтан;
2.2.9.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гадаадад зорчиход дагалдан явах эмч болон үйлчилгээний бусад ажилтан;
2.2.10.Монгол Улсын олон улсын гэрээ, бусад нөхцөлөөр гадаад улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагч;
2.2.11.олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаал эрхлэх Монгол Улсын иргэн, түүний эхнэр/нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.12.Хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн эхнэр/ нөхөр, 18 хүртэлх насны хүүхэд;
2.2.13.Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;
2.2.14.Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх, туслах, хэвлэлийн төлөөлөгч;
2.2.15.Дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргын туслах; 2.2.16.Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Монгол Улсын иргэн;
2.2.17.олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүн (нисгэгч, инженер, нислэгийн аюулгүй ажиллагааны байцаагч, бүхээгийн ажилтан);
2.2.18.төмөр зам, иргэний агаарын тээврийн төрийн өмчит аж ахуйн нэгжийн гадаад улсад суугаа төлөөлөгчийн газрын үндсэн ажилтан;
2.2.19.энэ журмын 2.1.7-д зааснаас бусад дипломат цолтой ахмад дипломат болон түүний эхнэр/нөхөр.
2.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт олгох, эсхүл татгалзах асуудлыг шийдвэрлэнэ.
2.4.Дараах тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гарын үсгээр баталгаажсан зөвшөөрлийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга дипломат гадаад паспорт, консулын асуудал хариуцсан нэгжийн захирал албан гадаад паспорт тус тус олгож болно:
2.4.1.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”- ын 25.4-т заасныг баримтлан олимп, паралимпийн наадам, олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох зорилгоор гадаадад зорчих Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид, тэдгээрийн дасгалжуулагч, эмч нарт тэдгээрийг харьяалах төрийн захиргааны төв байгууллагын хүсэлтийг үндэслэн;
2.4.2.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”- ын 21.6-д заасныг баримтлан дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор төрийн өмчит хуулийн этгээдийн удирдлага, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын тэргүүлэгчид гадаад улсад албан томилолтоор ажиллах шаардлагатай тохиолдолд тэдгээрийг харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн;
2.4.3.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаас дипломат, албан гадаад паспорт олгох талаар ирүүлсэн албан бичгийг үндэслэн.
2.5.Албан гадаад паспортыг зөвхөн албан томилолтоор зорчиход хэрэглэнэ.
2.6.Энэ журмын 2.3-т зааснаар дипломат, албан гадаад паспорт олгохоос татгалзсан тохиолдолд тухайн албан тушаалтан, иргэнд албан бичгээр хариу өгнө.
2.7.Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор хугацаатай томилогдсон албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа дуусахад 6 сар үлдсэн үед шинээр паспорт олгох тохиолдолд түүний хүчинтэй хугацаа 1 хүртэл жил байна.
Гурав. Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх
3.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх хуудас (цаашид “мэдүүлэх хуудас” гэх)-ны загварыг батална.
3.2.Мэдүүлэх хуудас паспорт мэдүүлэгчийн талаар дараах мэдээллийг агуулсан байна:
3.2.1.ургийн овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр; 3.2.2.төрсөн он, сар, өдөр, хүйс, регистрийн дугаар; 3.2.3.цээж зураг (3.5х4.5 см-ийн хэмжээтэй); 3.2.4.албан тушаалын ангилал, зэрэглэл; 3.2.5.дипломат, албан паспорт олгох, эсхүл татгалзах шийдвэрийн хэсэг.
3.3.Дипломат, албан гадаад паспортын мэдүүлэх хуудаст тухайн байгууллагын төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгжийн дарга гарын үсэг зурж, мэдүүлэх хуудаст дурдсан мэдээлэл, энэ журмын 3.4.2-3.4.5-д заасан баримт бичгийн үнэн зөвийг баталгаажуулна.
3.4.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж, мэдүүлэх хуудаст хавсаргана:
3.4.1.дипломат, албан гадаад паспорт олгох үндэслэлийг тодорхойлсон энэ журмын 3.7-д заасан байгууллагын албан бичиг;
3.4.2.нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх лавлагаа; 3.4.3.тухайн албан хаагчийг албан тушаалд томилсон шийдвэрийн хуулбар (байгууллагын “Хуулбар үнэн” тэмдгээр баталгаажуулан);
3.4.4.тухайн албан тушаалтны албан тушаалын/ажлын байрны тодорхойлолт, ажлын үнэмлэхийн хуулбар;
3.4.5.иргэний үнэмлэхийн хуулбар;
3.4.6.энэ журмын 2.1.1-2.1.7, 2.2.10-2.2.11, 2.2.18-д заасан албан тушаалтан, иргэн дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх бол гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар;
3.4.7.энэ журмын 2.4-т заасны дагуу дипломат, албан гадаад паспорт мэдүүлэх бол холбогдох байгууллагын хүсэлт, цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
3.4.8.төлбөр төлсөн баримт.
3.5.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэгч энэ журмын 3.4.3, 3.4.6, 3.4.7-д заасан баримт бичиг, мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны нэгдсэн системээс авах боломжтой нөхцөлд бүрдүүлэхгүй байж болно.
3.6.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж энэ журмын 2.4- т заасны дагуу дипломат, албан гадаад паспорт мэдүүлэгчийн талаар тагнуул, цагдаа, Авлигатай тэмцэх газар, хил хамгаалах, улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа авч болох бөгөөд дараах баримт бичгийг паспорт мэдүүлэгчээс нэмж шаардаж болно:
3.6.1.гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй болохыг нотолсон лавлагаа;
3.6.2.Төрийн албаны зөвлөлийн холбогдох лавлагаа; 3.6.3.төрийн албан хаагчийн тангаргийн хуулбар.
3.7.Дипломат, албан гадаад паспортыг дараах төрийн байгууллага мэдүүлнэ:
3.7.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан нэгж;
3.7.2.Үндсэн хуулийн байгууллага болон хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагын захиргааны асуудал хариуцсан нэгж;
3.7.3.Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Засгийн газрын агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газраар уламжлан;
3.7.4.энэ журмын 3.7.3-т зааснаас Засгийн газрын бусад агентлаг харьяалагдах төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргаар уламжлан;
3.7.5.аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар;
3.7.6.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар нь энэ журмын 3.7.5-д заасан байгууллагаар уламжлан;
3.7.7.энэ журмын 2.2.10, 2.2.11-д заасан албан тушаалтан, иргэн Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраар уламжлан;
3.7.8.энэ журмын 2.2.16-д заасан олон улсын хуваарьт нислэгийн нисэх бүрэлдэхүүнийг зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар уламжлан.
3.8.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлэхэд шаардлагатай нийт баримт бичгийг бүрдүүлсэн мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс ажлын 5 хоногт багтаан олгоно.
3.9.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн баримт бичгийг гадаад харилцааны төв архивт 10 жил хадгална.
3.10.Дипломат гадаад паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, түүний эзгүйд консулын асуудал хариуцсан нэгжийн захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
3.11.Албан гадаад паспортад гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжийн захирал, түүний эзгүйд дэд захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулна.
Дөрөв. Дипломат, албан гадаад паспорт эзэмших, хадгалах, тайлагнах, хүчингүй болгох, устгах
4.1.Дипломат, албан гадаад паспорт мэдүүлсэн байгууллагын холбогдох газар, нэгжийн албан тушаалтан дараах үүрэгтэй:
4.1.1.тухайн албан тушаалтан ажлаас чөлөөлөгдөх, халагдах шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор тухайн дипломат, албан гадаад паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүчингүй болгуулахаар мэдэгдэх;
4.1.2.төрийн албан хаагчийг Төрийн албаны тухайн хуулийн 44.1-д заасны дагуу өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тохиолдолд энэ талаар шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор дипломат, албан гадаад паспорт эзэмшигчийн талаар мэдээллийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэх;
4.1.3.алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан гадаад паспортын талаар 14 хоногийн дотор гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан бичгээр мэдэгдэх;
4.1.4.жил бүрийн 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор дипломат, албан гадаад паспорт эзэмшигчдийн талаар тайланд тусган гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.
4.2.Дипломат, албан гадаад паспорт эзэмшигч нь дараах үүрэгтэй:
4.2.1.дипломат, албан гадаад паспортаа хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжид нэн даруй мэдэгдэх;
4.2.2.дипломат, албан гадаад паспорттай зураг, бичлэгээ олон нийтийн аливаа сүлжээнд байршуулахгүй байх;
4.2.3. хилийн чанадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлагатайг анхаарах;
4.2.4.энэ журмын 4.5-д заасны дагуу эзэмшигч нь Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд улсын хил хамгаалах байгууллагад албан гадаад паспортаа хураалгах үүрэгтэй бөгөөд зөрчсөн тохиолдолд дахин албан гадаад паспорт олгохгүй байх үндэслэл болно.
4.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгж дипломат, албан гадаад паспортыг хадгалах, хүчингүй болгох талаар дараах эрхтэй:
4.3.1.энэ журмын 4.1.1-д заасан дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгох, устгах;
4.3.2.энэ журмын 4.1.4-д заасан тайлан ирүүлж, баталгаажуулаагүй дипломат, албан паспортыг хүчингүй болгох;
4.3.3.улсын хил хамгаалах байгууллагаас хилийн боомтод энэ журмын 4.5-д заасны дагуу хураагдсан дипломат, албан гадаад паспортыг хүлээн авч хадгалах;
4.3.4.энэ журмын 4.3.3-т заасны дагуу хадгалагдаж байгаа паспортыг тухайн албан тушаалтан, иргэн гадаад улсад зорчих шаардлагатай үед тэдгээрийн хүсэлт буюу харьяалах байгууллагын хүсэлтийг үндэслэн холбогдох бүртгэлийг хөтөлж, паспорт эзэмшигчийн гарын үсгээр баталгаажуулсны дараа нэгжийн удирдлагын зөвшөөрлөөр паспортыг түр олгох;
4.3.5.дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгосон тухай шийдвэрийг гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, хилийн шалган нэвтрүүлэх асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх.
4.4.Алдагдсан, гээгдүүлсэн дипломат, албан гадаад паспортын талаар дараах мэдээллийг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол)-ын мэдээллийн санд байршуулна:
4.4.1.дипломат, албан гадаад паспортын дугаар; 4.4.2.энэ журмын 1.9-д заасан мэдээлэл.
4.5.Улсын хил хамгаалах байгууллага дараах үүрэгтэй:
4.5.1.энэ журмын 2.1.1-2.1.9, 2.2.15-2.2.17, Монгол Улсын хилийн тухай хуулийн 23.1-д зааснаас бусад албан тушаалтан, иргэний дипломат, албан гадаад паспортыг Монгол Улсын хилээр орж ирсэн даруйд хилийн боомтод хураан авч, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хадгалуулахаар шилжүүлнэ;
4.5.2.энэ журмын 4.3.1-4.3.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг хүчингүй болгох буюу устгуулахаар шилжүүлнэ.
4.6.Хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг жил бүрийн эцэст гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрээр устгана.
4.7.Хүчингүй болгосон дипломат, албан гадаад паспортыг эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд тухайн паспортод тусгай тэмдэглэгээ хийн дурсгал болгон өгч болно.
Тав. Хяналт, хариуцлага
5.1.Дипломат, албан гадаад паспортын олголтод гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын асуудал хариуцсан нэгж хагас жил тутамд эрсдэлийн үнэлгээ хийнэ.