Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 35
(1137)
— 1957 —

“Хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хэлэлцээр”

16.6.Сангаас зээл авсан этгээд зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй нь тогтоогдсон, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд Сангаас дахин зээл олгохгүй.

16.7.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй буюу энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй болох нь эрх бүхий этгээдийн хяналт, шалгалтаар тогтоогдсон бол холбогдох албан тушаалтанд зохих хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Арван долоо. Мэдээ тайлан гаргах, хүлээн авах

17.1.Банк, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага олгосон зээлийн тайлан, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь ирүүлсэн төслийн талаарх мэдээллийг тухай бүр нэгтгэн санд хүргүүлнэ.

17.2.Сангийн ажлын алба улсын хэмжээнд ирүүлсэн төсөл, олгосон зээлийн мэдээллийг нэгтгэн дараа сарын 10-ны дотор жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад болон шаардлагатай тохиолдолд холбогдох газарт тухай бүрт тус тус хүргүүлнэ.

17.3.Энэ журмын 6.9-д заасан хугацаа дуусмагц Сангийн ажлын алба, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага нь ажлын 5 хоногт багтаан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлнэ.

МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
“ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, УУР АМЬСГАЛЫН НОГООН САН ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”

Уур амьсгалын ногоон сан (“Сан”) болон Монгол Улсын Засгийн газар (“Засгийн газар”) нь Уур амьсгалын ногоон сангийн Үндсэн баримт бичгийн 7 ба 8 дугаар хэсгийн дагуу Сан болон Санд хамааралтай хүмүүсийн эрх ямба, дархан эрхийг Монгол Улсад хангаж, баталгаажуулах шаардлага байгааг ухамсарлаж;

Сан болон түүнд хамаарал бүхий хүмүүст эрх ямба, дархан эрхийг олгох нь Сангийн чиг үүргийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг Сан болон Засгийн газар хүлээн зөвшөөрч;

энэ асуудлаар хэлэлцээр байгуулахыг эрмэлзэн;

Төрийн мэдээлэл · 2020 · № 35 (1137)1957-р хуудас