Улсын заан цол олгох тухай № 101
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 100 хот
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр Дугаар 101 хот
Улсын цол олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас 40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Монгол Улсын мэргэн Дамиранбазарын Дэмбэрэлсайханд Монгол Улсын “Даян мэргэн” цол, 36 сум онож, 2 дугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дүгэржавын Баттулгад Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 36 сум онож, 3 дугаар байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын уугуул Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Пүрэвийн Явуухуланд Монгол Улсын “Гоц харваач” цол, эмэгтэй харваачдаас 40 сумнаас 36 сум онож түрүүлсэн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Лхагвасүрэнгийн Одсайханд Монгол Улсын “Мэргэн” цол тус тус олгосугай.
Улсын заан цол олгох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ НЬ:
Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 7 давсан Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” слорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх Мягмарын Бадарчид “Улсын заан” цол олгосугай.