Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1132)
— 1643 —

Журам батлах тухай № 50

3.8. Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэх шийдвэр гаргах албан тушаалтан ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан журмын дагуу тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Дөрөв. Сангийн хөрөнгийн тайлагнал, ил тод байдал, түүнд тавих хяналт

4.1. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан тайланд тусган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

4.2. Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

4.3. Сангийн хөрөнгийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор байгууллагын шилэн данс, цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлнэ.

Тав. Бусад

5.1. Сангийн хөрөнгийг хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрт зааснаас бусад зориулалтаар болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.

5.2. Сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.

5.3. Сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, ашигласан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

2020 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 50 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Журам батлах тухай

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг 1 дүгээр хавсралт, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ

Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн үйлчлэлд хамаарах Монгол Улсын иргэн (цаашид “Зээлдэгч” гэх)-ий 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны тэтгэвэр барьцаалсан зээл (цаашид “зээл” гэх)-ийн үлдэгдэл төлбөрийн тодорхой хэсэг (цаашид “зээлийн төлбөр” гэх)-ийг төрөөс нэг удаа төлөх дүн, түүнийг төлөх, энэхүү арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр, зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болох, зээлийн гэрээг шинэчлэх, мэдээлэл солилцох, үйл ажиллагааны хяналт, тайлагналттай холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Журмын хамрах хүрээ

2.1. Энэ журамд Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан Монгол Улсын иргэн хамаарна.

Гурав. Зээлийн төлбөрийн дүн, түүнийг төлөх

3.1. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн төлбөр нь 6 000 000 (зургаан сая) төгрөг ба түүнээс доош дүнтэй байна.

3.2. Зээлийн төлбөрийг Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу төлнө.

3.3. Зээлдэгч 2 ба түүнээс дээш төрлийн тэтгэвэр (тэжээгчээ алдсаны тэтгэвэр хамаарахгүй) авдаг бөгөөд тэтгэвэр тус бүрийг барьцаалан зээл авсан бол зээлийг хамгийн бага дүнтэйгээс эхлэн төлнө. Энэ тохиолдолд нийт төлөх зээлийн төлбөрийн хэмжээ энэ журмын 3.1-д заасан дүнгээс хэтрэхгүй байна.

3.4. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг адил хэмжээгээр хуваан авдаг тэтгэвэр авагч зээлтэй бол зээлдэгч тус бүрийн зээлийн төлбөр нь энэ журмын 3.1-д заасан дүнгээс хэтрэхгүй байна.

Дөрөв. Санхүүжилтийн эх үүсвэр

4.1. Зээлийн төлбөрийг төлөх санхүүжилтийн эх үүсвэр нь Хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “Эрдэнэс Монгол” ХХК (цаашид “компани” гэх)-иас гаргасан үнэт цаас байна.

4.2. Хөгжлийн банк “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөж, тус ордод хамаарах Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан баримт бичиг, эд хөрөнгийг барьцаалан энэ журмын 4.1-д заасан үнэт цаасанд баталгаа гаргана.

4.3. Компани тэтгэвэр барьцаалсан зээлийн үүргийг энэ журмын 4.1-д заасны дагуу гаргасан үнэт цаасаар төлөх гэрээг холбогдох банктай байгуулна. Энэ гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг эрх бүхий байгууллагууд зохих журмын дагуу авч хэрэгжүүлнэ.

4.4. Монголбанк Хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасныг үндэслэн компанийн гаргах үнэт цаасны өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор санхүүгийн хэрэгсэл ашиглан хөрөнгийн хямд эх үүсвэр бий болгож, үнэт цаасыг худалдан авах үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор гүйцэтгэнэ.

4.5. Компани өөрийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК- ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд хяналт тавих замаар үнэт цаасны тодорхой хэсгийг мөнгөжүүлэн эргэн төлөх үйл ажиллагааг Монголбанк, банктай хамтран гүйцэтгэнэ.

4.6. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК нь үнэт цаас эзэмшигчийн бүртгэлийн цахим сан үүсгэж, холбогдох банкны эзэмшиж буй үнэт цаасны талаар мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлэх, компанийн гаргах үнэт цаасыг бүртгэх, хөтлөх ажлыг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.

Тав. Зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болох, зээлийн гэрээг шинэчлэх

5.1. Энэ журмын 4.3-т заасан гэрээнд хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулснаар зээлдэгчийн зээлийн төлбөрийн үүрэг дуусгавар болсон тэтгэвэр авагчид дараа сарын тэтгэврийг бүрэн олгоно. Энэ журмын 3-т заасны дагуу төрөөс зээлийн төлбөр төлөх дүнг банк зөвхөн зээлдэгчийн зээлийн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулна.

5.2. Банк 6 000 000 (зургаан сая) төгрөг болон түүнээс доош дүн бүхий зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчийн зээлийн гэрээг дуусгавар болгож, 6 000 000 (зургаан сая) төгрөгөөс дээш зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй зээлдэгчтэй зээлийн төлбөр, бусад нөхцөлийг тохирсон гэрээг шинэчлэн байгуулна.

Зургаа. Мэдээлэл солилцох

6.1. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан мэдээллийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “НДЕГ” гэх) харилцагч банканд хүргүүлнэ.

6.2. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т заасан мэдээллийг банк баталгаажуулан НДЕГ-т албан бичгээр хүргүүлнэ.

6.3. НДЕГ энэ журмын 6.2-т заасан мэдээллийг банк бүрээр гаргаж компанид хүргүүлнэ.

6.4. Энэ журмын 6.2-т заасан мэдээлэлд тэтгэвэр авагчийн овог нэр, регистрийн дугаар, сарын тэтгэврийн хэмжээ, харьяалагдах нийгмийн даатгалын хэлтсийн нэр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн хувь хэмжээ, анх олгосон зээлийн дүн, он, сар, өдөр, дансны дугаар зэрэг мэдээллийг тусгасан байна. Энэ мэдээллийн маягтыг НДЕГ батална.

Долоо. Хяналт, тайлагналт, бусад

7.1. Журмын хэрэгжилтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хяналт тавьж, ажлын үр дүнг Улсын Их Хуралд 2020 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан тайлагнана.

7.2. Хууль болон энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Засгийн газрын 2020 оны 50 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэ журмаар Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (цаашид “Хууль” гэх)-ийн үйлчлэлд хамаарах Монгол Улсын иргэн (цаашид “иргэн” гэх)-нд эзэмшүүлэх үнэт цаасны дүн, Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас (цаашид “Үнэт цаас” гэх) гаргах, мэдээлэл солилцох, бүртгэх, олгох, тооцоо хийж тайлагнах, үнэт цаасыг мөнгөжүүлж иргэнд төлөх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банк (цаашид “банк” гэх)-анд байршуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

Хоёр. Журмын хамрах хүрээ

2.1.Энэ журамд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 2, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэвэр авагч, 2019 оны 12 дугаар сарын 31- ний өдрөөс өмнө тэтгэвэр авах эрх нь дуусгавар болоогүй Монгол Улсын дараах иргэн хамаарна:

2.1.1. Хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэвэр барьцаалсан зээл (цаашид “зээл” гэх) аваагүй, зээл авсан боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлээ бүрэн төлсөн;

2.1.2. Хуулийн 4 дүгээр зүйлд заасан.

2.2. Энэ журамд дараах тэтгэвэр авагч, иргэн хамаарахгүй:

2.2.1. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа дуусаж, уг хугацааг сунгуулаагүй тахир дутуугийн тэтгэвэр авагч; 2.2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Нийгмийн даатгалын сангаас

олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 12 дугаар зүйл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар зогссон тэтгэвэр авагч;

2.2.3. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгох эрхээ хэрэгжүүлээгүй иргэн.

2.3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт заасан тахир дутуугийн тэтгэвэр авагчид энэ журмын 2.2.1 дэх заалт хамаарахгүй.

Гурав. Эзэмшүүлэх үнэт цаасны дүн

3.1. Иргэнд үнэт цаасыг дараах дүнгээр эзэмшүүлнэ:

3.1.1. Энэ журмын 2.1.1-д заасан иргэнд 1 000 000 (нэг сая) төгрөгийн;

3.1.2. Энэ журмын 2.1.2-т заасан иргэнд зээлийн үлдэгдэл төлбөр болон 1 000 000 (нэг сая) төгрөгийн зөрүү дүнгээр.

3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийг адил хэмжээгээр хуваан авдаг тэтгэвэр авагчийн хувьд хөдөлмөрийн чадваргүй иргэний тооноос хамааруулан хувь тэнцүүлэн үнэт цаас эзэмшүүлэх дүнг тодорхойлно.

Дөрөв. Мэдээлэл солилцох

4.1. Энэ журмын 2.1.2-т заасан иргэний мэдээллийг нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “НДЕГ” гэх) харилцагч банканд өгнө.

4.2. Банк энэ журмын 4.1-д заасан мэдээллийг баталгаажуулан НДЕГ-т албан бичгээр ирүүлнэ.

4.3. НДЕГ энэ журмын 2.1.1, 4.2-т заасан мэдээллийг банк бүрээр нэгтгэн гаргаж төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК (цаашид “компани” гэх)-нд хүргүүлнэ.

4.4. Энэ журмын 4.3-т заасан мэдээлэлд тэтгэвэр авагчийн овог нэр, регистрийн дугаар, сарын тэтгэврийн хэмжээ, харьяалагдах нийгмийн

даатгалын хэлтсийн нэр, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөр, хүүгийн хувь хэмжээ, анх олгосон зээлийн дүн, он, сар, өдөр, дансны дугаар, тэтгэвэр тогтоосон огноо, тэтгэврийн төрөл зэрэг мэдээллийг тусгасан байна. Энэ мэдээллийн маягтыг НДЕГ батална.

Тав. Үнэт цаас гаргах, бүртгэх, хүргүүлэх, тооцоо хийж тайлагнах

5.1. Компани холбогдох хуульд заасны дагуу нууцлалын шаардлага хангасан үнэт цаасыг Хуулийн 2 дугаар зүйлд заасан нөхцөлөөр Хуульд заасан үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор гаргана. Үнэт цаасны загварыг компани батална.

5.2. Энэ журмын 5.1-д заасан үнэт цаасыг эзэмшигч тэтгэвэр авагч нь үнэт цаасыг гуравдагч этгээдэд худалдан борлуулах, аливаа бусад хэлбэрээр шилжүүлэхгүй ба зөвхөн өвлүүлэх эрхтэй.

5.3. Компани энэ журмын 4.4-т заасан мэдээлэлд үндэслэн Компанийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т заасны дагуу үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийг үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэгч “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар үнэт төлбөргүй гүйцэтгүүлнэ.

5.4. “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь үнэт цаас эзэмшигчдийн бүртгэлийн цахим сан үүсгэж, энэ журмын 2.1-д заасан иргэн өөрийн эзэмшиж буй үнэт цаасны талаар мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлсэн байна.

5.5. Хөгжлийн банк хууль тогтоомжид нийцүүлэн энэ журмын 5.1-д заасан үнэт цаасанд баталгаа гаргана.

5.6. Компани энэ журмын 5.1-д заасан үнэт цаасыг НДЕГ-т ирүүлнэ.

5.7. НДЕГ холбогдох үнэт цаасыг тэтгэвэр авагчид олгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.

5.8. Компани, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, НДЕГ нь эзэмшүүлсэн үнэт цаасны тооцоо, тайланг хийж баталгаажуулна.

Зургаа. Үнэт цаасыг мөнгөжүүлэх, иргэнд төлөх

6.1. Компани хуулийн 1, 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлж, эх үүсвэрийг холбогдох

төрийн байгууллагуудтай зөвшилцсөний үндсэн дээр иргэдэд төлөх ажлыг Монголбанк, банктай хамтран зохион байгуулна.

6.2. Монголбанк хуульд заасан нөхцөл журмын дагуу Компаниас гаргах үнэт цаасыг худалдан авахад дэмжлэг үзүүлнэ.

Долоо. Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг банканд байршуулах

7.1. Хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу НДЕГ нь нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөс хөнгөлөлттэй хүүтэй хадгаламжийг банканд байршуулж болно. Шаардлагатай тохиолдолд Монголбанкийг санхүүгийн зуучлагчийн чиг үүрэгтэйгээр оролцуулж, хамтран зохион байгуулна.

7.2. НДЕГ байршуулах хөрөнгийн хэмжээг банк тус бүрээр гарган мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулна. Байршуулах хөрөнгийн хэмжээ хүрэлцэхгүй тохиолдолд дүнг зээлийн үлдэгдэл төлбөрөөс хамааруулан хувь тэнцүүлэн, хүүг дахин бууруулах замаар шийдвэрлэнэ.

7.3. Энэ журмын 7.1-д заасан хадгаламжийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасны дагуу компанийн гаргасан үнэт цаасыг Монголбанк эзэмших хүртэл хугацаа буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байршуулна.

7.4. Банканд байршуулах мөнгөн хадгаламжийн дүн, хүүгийн хэмжээ, мөнгөн хадгаламжийн гэрээний загварыг Монголбанк, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

7.5. НДЕГ нь энэ журмын 7.1-д заасны дагуу банканд хадгаламж байршуулахдаа Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2018 оны 08 дугаар тогтоолоор баталсан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангийн хөрөнгийг арилжааны банканд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам, гэрээний загварыг мөрдөхгүй.

Найм. Бусад

8.1. Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн мэдээлэл · 2020 · № 30 (1132)1643–1650-р хуудас