Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(1130)
— 1552 —

Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай № 13

гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

3.Улсын Их Хурлын гишүүн Телуханы Аубакарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Сайнбуянгийн Амарсайханыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Амгалангийн Адъяасүрэн, Жигжидийн Батжаргал, Гочоогийн Ганболд, Төмөртогоогийн Энхтүвшин нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Хассуурийн Ганхуяг, Тогмидын Доржханд нарыг Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүнээр тус тус баталсугай.

4.“Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 4, 5, 6 дахь дэд заалтын дугаарыг “3, 4, 5” гэж, мөн заалтын 8 дахь дэд заалтын дугаарыг “6” гэж, 7, 9 дэх дэд заалтын дугаарыг “9, 10” гэж, мөн заалтын 8 дахь дэд заалтын гарчгийг “Жижиг, дунд үйлдвэрлэлийн:” гэж тус тус өөрчилсүгэй.

5.“Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 09 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 3 дахь дэд заалтыг хүчингүй болгосугай.

6.Энэ тогтоолыг 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 13 хот

Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Статистикийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Өөрийнх нь хүсэлтийг харгалзан Аюушийн Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргын үүрэгт ажлаас 2020 оны 7 дугаар сарын 08- ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй.

Төрийн мэдээлэл · 2020 · № 28 (1130)1552-р хуудас