Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай № 12
2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр Дугаар 12 хот
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.5 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын Их Хурлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай” 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 9 дүгээр тогтоолд доор дурдсан агуулгатай 7, 8 дахь дэд заалт нэмсүгэй:
“7/Хөнгөн үйлдвэрлэлийн:
1.Амгалангийн Адъяасүрэн 2.Цогт-Очирын Анандбазар 3.Телуханы Аубакар 4.Дамдинсүрэнгийн Өнөрболор 5.Шатарбалын Раднаасэд 6.Ганзоригийн Тэмүүлэн 7.Цэвэгдоржийн Туваан
8/Хүнд үйлдвэрлэлийн:
1.Цогт-Очирын Анандбазар 2.Нанзадын Наранбаатар 3.Одонгийн Цогтгэрэл 4.Баттогтохын Чойжилсүрэн 5.Ганзоригийн Тэмүүлэн 6.Төмөртогоогийн Энхтүвшин 7.Цэвэгдоржийн Туваан
2.Улсын Их Хурлын гишүүн Балжиннямын Баярсайхан, Жигжидсүрэнгийн Чинбүрэн нарыг Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Лувсанцэрэнгийн Энх-Амгаланг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Баагаагийн Баттөмөрийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны, Улсын Их Хурлын гишүүн Энхтайваны Бат-Амгалан, Дамбын Батлут, Жамбалын Ганбаатар, Хассуурийн Ганхуяг, Тогмидын Доржханд, Мөнхөөгийн Оюунчимэг, Одонгийн Цогтгэрэл, Баттөмөрийн Энхбаяр нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны, Улсын Их Хурлын