Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(1129)
— 1490 —

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

“11/Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, шинжлэх ухааны сайд;”

3 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 13, 14, 15, 16 дахь заалтыг дугаарыг “14, 15, 16, 17” гэж тус тус өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

2020 оны 07 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“151.2.Эрүүл мэндийн даатгалын байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлд заасан журмын дагуу томилж, чөлөөлнө.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1.6, 6.1.7 дахь заалт нэмсүгэй:

“6.1.6.тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жагсаалтыг батлах;

6.1.7.энэ хуулийн 6.1.4, 6.1.5, 10.1.4-т заасан тэмцээн, наадмыг зохион байгуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам батлах;”

2 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн “спортын” гэсний дараа “асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Биеийн тамир, спортын тухай хуулийн 10 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“10 дугаар зүйл.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн

төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

10.1.Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.биеийн тамир, спортын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;

10.1.2.биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, холбогдох бусад байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;

10.1.3.бие бялдрын түвшин тогтоох стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 9.1-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх;

10.1.4.улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах;

10.1.5.улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээний зохион байгуулалтыг арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих;

10.1.6.эрхэлсэн сайдын баталсан биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;

10.1.7.эрхэлсэн сайдын баталсан улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;

Төрийн мэдээлэл · 2020 · № 27 (1129)1490–1491-р хуудас