Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
тушаалтан Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрснөөр танилцаж болно.
124.4.Энэ хуулийн 123 дугаар зүйлд заасан хуралдааны тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгтэй гишүүд, Тамгын газрын ажилтан 7 хоног хүртэл хугацаагаар танилцаж болох бөгөөд зөвшөөрөлгүйгээр олшруулах, хувилахыг хориглоно.
124.5.Бусад байгууллагын ажилтан энэ хуулийн 123.1-д заасан тэмдэглэл, дуу, дүрсний бичлэгтэй Тамгын газрын архивт танилцана.
124.6.Энэ хуулийн 123 дугаар зүйлд заасан тэмдэглэлийг Тамгын газрын архивт хадгалах бөгөөд түүнийг хадгалах, ашиглах нарийвчилсан журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай хамтран батална.
124.7.Төрийн нууцтай холбоотой асуудал хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл, түүнчлэн төрийн нууцад хамаарах баримт бичгийг архивын нэгж болгох, тэдгээрийг ашиглах, хадгалах асуудлыг төрийн нууцын хууль тогтоомж, тэдгээрийн дагуу баталсан дүрэм, журам, зааврын дагуу зохицуулна.
125 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
125.1.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот
1 дүгээр зүйл.2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.