Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 57.13 дахь хэсэг нэмсүгэй:
“57.13.Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын даргын зөвлөх, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүрийг Улсын Их Хурал өөрөө тогтооно.”
2 дугаар зүйл.Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.9 дэх хэсгийн “Төрийн өндөр” гэсний өмнө “Энэ хуулийн 57.13-т зааснаас бусад” гэж, мөн зүйлийн 57.10 дахь хэсгийн “орлогч” гэсний дараа “, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын тэргүүн дэд, дэд дарга” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот
2020 оны 05 дугаар Улаанбаатар сарын 13-ны өдөр хот
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-ын чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны